




“Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй” уриатай Уран зохиолын шинэ сэтгүүл “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн №01 дугаараас СГЗ, зохиолч С. Пүрэвийн “Аргагүй амраг” тууж, Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбараас 1973 онд яруу найрагч Б. Хүрэлбаатарт бичсэн захидал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Содномпилийн “SOS” ведио найраглал, Польшийн зохиолч, нобелийн шагналт Генрик Сенкевичийн “ Хөгжимч Янко” өгүүллэг, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч зэрэг Д.Нямлхагвын шинэ шүлгүүд зэрэг өвөрмөц содон, авьяасын цараа гийсэн шилдэг бүтээлүүд, мөн Сондор булангаас Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “ Би тэнгэрийн хүү” шүлгийг уншаарай. Зохиолч, уншигчид та бүхэн доорхи мейл хаягаар тус сэтгүүлийн газартай харилцаарай. Meil : uliral_zokhiolch@yahoo.com Улирал тутам гарах уг сэтгүүл хэзээ ямагт уншигч та бүхний унших дуртай сэтгүүл байсаар байх болно.