Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Үр тэнгэрийн өмнө
Зохиогч: Гантуяа.Л 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Энэхүү бүтээл маань 2009 онд ҮР ХУРМАСТЫН ӨМНӨ нэртэйгээр хэвлэгдэж байснаас хойш нилээд хэдэн жил өнгөрөхөд олон хүн надтай утсаар болон биеэр уулзаж “Сайхан ном болжээ. Гэр бүлийн номын сандаа байлгаж, үр ач нартаа уншуулъя! Айл бүрт зайлшгүй байх ёстой ширээний ном болгомоор бүтээл болсон байна. Уг номыг номын худалдаанаас олж авч чадахгүй байна яах вэ? хэмээн өчүүхэн бичээч надад хэтийдсэн итгэл найдварыг хүлээлгэж байлаа. Уншигчид маань надаас энэхүү номыг нэхсээр байдаг ч миний бие санхүүгийн болон бас бус асуудлаас шалтгаалан өдий хүртэл дахин хэвлүүлж чадсангүй өдий хүрлээ. АНУ, Франц, Герман зэрэг орноос ч зарим уншигчид надтай холбогдож, сурагладаг байв. Уржнан жил ахимаг насны эмэгтэй надтай уулзаад, урьд нь би ҮР ХУРМАСТЫН ӨМНӨ номыг авч уншсан. Одоо харин би номыг тусдаа гарч байгаа хүүдээ зориулан дурсгах гэсэн юм. Өөрт чинь ядаж ганц байгаа бол түүнийгээ өгөөч хэрэг болгон гуйж билээ. Өөртөө ч ганц ном үлдээж чадаагүй үнэнээ хэлэхэд тэр эгч нэг л итгэлгүй нүдээр ширтээд байсан нь тодхон санагдана. Энэ мэт олон хүнд би яалт ч үгүй өртэй болж үлдсэн. Уншигч олныг хүлээлгэсэн ийм том шалтгаан байхад, уран бүтээлээ түмний оюунд нэмэрлэх үүрэгтэй өчүүхэн бичээчийн хувьд яахин татгалзаж чадах. Ингээд урьд гаргасан номоо дахин сайтар нягтлан шүүж, хэл найруулга, утга зүйн боловсруулалт хийсний эцэст уншигч таны гар дээр дахин тавьж байгаадаа баяртай байна. Таалан болгооно уу!

Ижил төстэй номнууд (273)
1