Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Эрүүл мэнд, спорт
Номын нэр: 100 наслах 100 арга
Зохиогч: Дэлгэрсайхан.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Зуугаад жилийн өмнөхөн л 60 нас бол хүний амьдралд хүрэлцээтэй нас, түүнээс илүү насалбал хувь тавилангийн бэлэг мэт үздэг байлаа. 2002 онд барууны ертөнцөд эмэгтэй, эрэгтэйчүүдийн амьдралын дундаж үргэлжлэх хугацаа 80 гэсэн тооны орчимд хэлбэлзэж байсан ба саяхандаа 70 насыг амьдралын үргэлжлэх жишиг хугацаа мэт үзэж байсан. Гэвч одоо энэ утгаараа дурсагдах нь ховордоод л байгаа юм.

Юунаас болоод ийм өөрчлөлт гарав аа. Хүмүүс зөвхөн 70 настайдаа нас барахаа болиод бүр 70 насыг дундаж нас гэж үзэх болсон ба үүнээс цааш бүрэн дүүрэн амьдралыг үргэлжлүүлэх болсон нь юутай холбоотой вэ?. Үүнийг олон янзын хүчин зүйлээр тайлбарлаж болно.Тэдгээрийн нэг нь анагаах ухааны эрүүл мэндийн салбарт хүрсэн амжилт, ариун цэвэр, амьдрах нөхцөл сайжирсан зэрэгтэй холбоотой байна. Мөн зарим хүчин зүйл нь амьдрах хэв маягийн сонголт, бидний хооллолт, хийж байгаа биеийн тамирын дасгал, эрүүл мэнддээ анхаарах талаар бидний ухамсарт болон мэдээллэлт байдал, хэрэгтэй мэдээллийг хүлээн авах, ашиглах зэргээс шалтгаалж байна. Эдгээр болон бусад хүчин зүйлүүд нь бүх эд эсээрээ програмчилагдсан зайлшгүй хөгшрөлтийг удаашруулах, бие махбодийн эсэргүүцлийг сайжруулдаг байна. Анагаах ухааны амжилтууд ялангуяа генетик ба өвчнийг эрт илрүүлэх салбарт эрт нас баралтыг зөвхөн зогсоох төдий биш утга учиртай амьдралыг үргэлжлүүлэх боломжоор хангаж байна.

Үүнд л үндсэн гол шалтгаан байгаа бөгөөд би энэ рүү дахин дахин хандах болно. Энэ ном нь ямарч үнээр хамаагүй яаж ийгээд 100 наслах тухай биш юм. Амьдрал гэдэг нь зүгээр нэг амьд байх хэрэг биш. Үхлээ хүлээж 100 нас хүрсэн олон хүнийг би мэднэ. Урт нас бол баяр баясгалантай байхдаа утга учиртай. Би өөрөө бол арчаагүй байдлаар 100 насалснаас богино боловч жаргалтай, үр бүтээлтэй амьдралаар л амьдрахыг хүсдэг. Тиймээс энэ номын зорилго нь хүчин зүйлүүдийг сайн тал руу нь чиглүүлэх замаар амьдрах насыг хэрхэн уртасгаж болох вэ гэдгийг үзүүлэх гэсэнд орших юм.

Олон хүчин зүйлүүдийг өөрчилж, тэгэснээрээ /өөрийн хүчинд байхгүй зүйлийг өөрчлөх гэж бүх энергээ зарцуулалгүйгээр/ амьдралын мөн чанар, утгыг сайжруулна. Би өвчтөнүүдтэйгээ уулзаж байхад байнга таарч байдаг бодит жишээ бол өөх тосны агууламж багатай хүнсийг тамхи татахаа болихгүй, тогтмол биеийн тамирын дасгал хийхгүй байх хүсэлтэйгээ холбох гэсэн хэтэрхий их мэрийлт юм.

Тийм өвчтнүүд нь эрсдлийн бага зэргийн хүчин зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээд \хүчин зүйл нь хэдийнээ хор хөнөөлөө хүргэсэн\ амьдралын хамгийн их сэтгэл ханамжийн зүйлээсээ татгалзаад \амттай хоол гэх мэт\, үр дүнд нь өөрийнхөө азгүй байдлыг мэдэрдэг ба мөн эрсдлийн бусад маш чухал хүчин зүйлүүдийг үгүйсгэснээр, тэд үнэн хэрэгтээ, өөрийнхөө эрүүл мэндийг сайжруулахын тулд юу ч хийгээгүйд л байдаг юм. Энэ хорвоод ямарч үнээр хамаагүй аль болох урт наслах гэсэн зорилго тавин, эрүүл мэндийнхээ талаар байнга санаа зовж явах шиг тэнэг үйлдэл үгүй ээ. Би өөрөө амьдрах эрүүл хэв маягаар амьдарч байгаа гэж үздэг. Тамхи татдаггүй, бага боловч тогтмол биеийн тамирын дасгал хийдэг \тэдгээрт нохойгоо зугаалуулах, цэцэрлэгтээ ажиллах, марафон зайнд гүйхээ болиод удаж байгаа\ өөрийнхөө биеийн жин ба хоол хүнсэнд анхаарч байдаг. Гэвч би төмстэй шарсан загас, бокал дарснаас татгалздаггүй. Өөрийн хүүхдүүдийн хамт бассейнд очдог. Амьдрах ийм хэв маяг нь үе үе шарсан зүйл эсвэл өөр төрлийн спирт аяга аягаар хэрэглээд байснаас амьдралын үргэлжлэх хугацаанд ихээр нөлөөлдөг. Үүнийг байнга санаж байх хэрэгтэй.

Урт бөгөөд эрүүл амьдралын тухай яриандаа тохиолдол ба азыг дурдахгүй өнгөрч болохгүй. Аль нэг уншигч өдөр бүр 3 хайрцаг хатуу тамхи татаад, 1 шил виски хоослоод 106 наслаад гэнэтийн ослоор нас барсан ямар нэг Альберт ахын тухай санаж байгаа байх. Байгалийн ийм нэгэн этгээд ааш нь үргэлж байсан бөгөөд байсаар ч байх болно. Альберт ахыг хар даа, тамхи татаж, архи уух нь ямарч хор нөлөөгүй байгаа биздээ. Ер нь ямар амьдралын хэв маяг мөрдөх нь тийм чухал биш байгаа биз дээ гэх мэт жишээнүүдийг баталгаа болгон дурдаж байгаа нь хамгийн том зовлон юм. Тийм сургаалиуд нь ихэнхдээ итгэл бий болгох бахархалтайгаар яригддаг учир Гэгээн Альбертийн адислал нь амьдрах хэв маягаас үл хамааран яригч хүнд эвдэрч хэмхэршгүй эрүүл мэндийг заяагаад байдаг. Харамсалтай нь, Альберт ахын урт наслалтын онол нь анагаах ухааны хуулиас эрс татгалзаж байгаа тийм хүн хөнөөлд хүрдэг ба тийм тохиолдлын 99.99 хувь нь цаг бусаар нас бардаг юм. Бид удаан бөгөөд эрүүл мэнд амьдрах чадварт нөлөөлөх өөрсдөө өөрчилж чадахгүй 3 үндсэн хүчин зүйл байна. Хамгийн эхнийх нь эр хүн байх. Нөхдүүд минь намайг уучлаарай. Гэвч эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг шүү дээ. Хоёр дахь хүчин зүйл нь хөгшрөлт юм. Мэдээж, бие махбодь хөгшрөх тусам өвчлөх магадлал ихсэж байдаг. Гуравдугаарт, урт наслах асуудалд генийн зохирол ба удамшил нилээд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэнэ. Эцэг, эх, өвөө, эмээ нар нь 90 ба түүнээс дээш насалж байсан хүмүүс өмнөх үе нь залуугаараа нас барсан хүмүүстэй харьцуулахад урт насалж байна. Азаар, энэ дүрэм нь тийм тохиолдол байдаг ч заавал байх албагүй юм.

Үүнтэй холбоотойгоор урт насалдаг хүмүүсийн талаар дэлгэрэнгүй авч үзэж, нууц нь юунд байгааг тайлбарлахыг оролдож, боломжтой бол тэдгээрийн туршлагыг давтах шаардлагатай. Урт насалдаг тийм бүлэг хүмүүс Японы Окинава арал дээр оршин суудаг юм. Цаашдаа энэ номонд тэдгээрийн ер бусын урт наслалтын нууцын тухай дахин дахин дурдах болно. Одоо тэр арал дээр байдаг нэгэн хууч үгийг дурдаад зогсоё. “Та 70 настай бол хүүхдээрээ, 80 настайдаа залуу хүн, хэрвээ таны 90 насанд сахиусан тэнгэр таныг дээд ертөнцөд уриад байвал тэдэнд” Явцгаа, намайг 100 настай болоход иргэж ирээрэй “ гэж хэлээрэй” гэдэг гэнэ.

Би энэ номыг 5 бүлэгт хувааж, бүлэг бүрт нь 20 зөвлөмж оруулсан юм. Эдгээр зөвлөмж нь амьдрах хэв маяг, бодол санаагаа энгийнээр өөрчлөх замаар урт наслах боломжуудын дэлгэрэнгүй зургийг өгөх зорилготой юм.

Эдгээр бүлгүүд нь анагаах ухааны хүчин зүйл, хоол хүнс, амьдрах хэв маяг ба өөдрөг сэтгэлийн нөлөө, бие махбодийн байдалд байгалийн эмийн бүтээгдэхүүн хэрэглэсний нөлөө ямар байгаа зэрэгт зориулагдсан болно. Би зөвлөмж бүртээ байгаа үзэл бодлыг тодотгох, тэдгээр нь амьдрах хугацаанд хэрхэн нөлөөлж байгааг үзүүлэхийг хичээсэн юм. Зөвлөмж, бүлэг бүрийн төгсгөлд санахад хялбар товчхон дүгнэлт хийсэн. Магадгүй, та эдгээр зөвлөмжийн заримыг нь удаан хугацааны турш даган мөрдөж байгаа байх. Тэдгээр нь урт наслахад тусалдаг гэдгийг анзаарахгүй, зүгээр л таньд ач тустай гэдгийг мэдэрснээр л мөрддөг байх. Зөвлөмжүүдээс хүн бүр өөртөө хэрэгтэй зүйлийг олно гэдэгт итгэлтэй байна. Өрхийн эмчийн хувьд өдрөөс өдөрт туршлага сууж байна. Энэ номын анагаах ухааны бүлэг нь, мэдээж, өргөн хүрээг хамарсан, өдөр бүр надтай тулгарч байдаг маш чухал асуудлуудын ихэнхийг багтаахыг хичээсэн юм. Хүнд өвчинд дарлуулахгүйгээр эрүүл мэндээ хамгаалахын тулд тэдгээрт онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Үүний адил хоол хүнстэй холбоотой зүйлийг ч анхаарах. Би эрүүл хоол хүнсэнд “суугаа”, өөрийн гараар хийсэн тараг иднэ гэдэг зарим даган баясагч шиг байж болохгүйг дахин анхааруулж байна. Гол нь тогтмол хооллох. Жимс ногоог өдөр бүр хэрэглэж, амьтны гаралтай өөх тос, сахарын хэрэглээг бууруулах хэрэгтэй. Тэнцвэржсэн цагаан хоол нь тэжээх бодис, уураг, нүүрс ус, өөх тос, амин дэм ба эрдэс бодисын үндсэн 5 төрлийг хэрэгтэй хэмжээгээр нь агуулсан байх ёстой. Хэрвээ та өөрийн бие махбодио хогоор дүүргээд байвал бие махбодь чинь тийм л хариу барих болно. Бие махбодидоо шаардлагатай байгаа тэжээллэг бодисыг өг. Тэгвэл бие махбодь чинь танд хүчтэй эм ба дандаа эрүүл мэндийг бэлэглэх болно.

Зөвлөмжийн дотор амьдрах хэв маягтай холбоотой, магадгүй, таны толгойд ч орж ирээгүй зарим зөвлөмж бий. Яагаад шүд цэвэрлэгч утас ашиглах нь таны эрүүл мэндэд тустай вэ гэдгийг та мэдэх үү? Яагаад хурьцал үйлдэх нь урт наслах аргуудын нэг болдог вэ? Эрүүл мэндийн байдалд нөлөөлж байгаагийн хувьд цэцэрлэгтээ ажиллах нь өдөр бүр хэдэн км-ын гүйлт хийсэнтэй харьцуулж болох уу? Эдгээр болон бусад олон асуултын хариуг энэ бүлгээс олох болно. Магадгүй, тэдгээрийн зарим нь таныг гайхшралд оруулж ч магад.

Эмчилгээний уламжлалт, уламжлалт биш аргуудыг сонирхох явдал тасралтгүй өсч байгаа нь аль ч насны хүмүүс эрүүл мэндтэй холбоотой асуудлыг иж бүрдлээр нь шийдэх эрмэлзлэл байгааг харуулж байгаа юм. Чухамхүү иймээс би энэ бүлэгт жинхэнэ байгалийн бүтээгдэхүүнээр эмчлэх аргууд болон бие махбодь, тархиараа хэрхэн хамтран ажиллахыг зөвлөмжиндөө оруулсан юм. Анагаах ухаан нь эмчилгээний уламжлалт биш аргын үр дүнгийн шинэ шинэ баталгааг байнга авч байгаа ч зөвхөн бүдүүлэг харанхуй эмч л сүүлчийнхийг үгүйсгэх байх. Урт наслуулах жорын тухай мөрөөдөх хэрэггүй. Тийм жор ердөө л байдаггүй юм. Түүний оронд хоол хүнс, амьдрах хэв маяг, идэвхитэй амралт, амьдралыг үзэх өөрийн үзэл бодолдоо анхаарлаа хандуулах хэрэгтэй. Чухам тэнд л та өөрийнхээ амьдралыг урт бөгөөд баяр баясгалантай болгогч алтны хэлтэрхийг олох болно.

Ижил төстэй номнууд (17)
1