Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Омэний тэмдэглэлийн дэвтэр
Зохиогч: Нямдулам.Э 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Зохиолын гол баатар Омэн төрсөн цагаасаа л бусдаас хэт өвөрмөцөөр аливаад ханддаг буюу,  ямар нэг амьдралын туршлага хуримтлуулж, ном судар уншаагүй боловч, амьтай амьгүй бүхий л зүйлийн цаад мөн чанарыг олж хардаг нэгэн байсан. Түүнийг шаналгадаг асуудал нь энэ амьдралд хэрхэн хөлөө олох вэ? гэдэг бус харин үнэхээр амар хялбар асуудалыг хүмүүс яагаад илүү хэцүү болгоод байдгийн шалтгааныг олох байлаа.

Тэр энэ асуултынхаа хариултыг олохын тулд бууж өгөхгүй, уйгагүй тэмцдэг. Эди, Билл гэдэг хоёр залуу Омэний эрж хайсан асуултын хариултыг олоход түүнд туслана. Эди бол хүмүүсийн нэрлэдгээр сайн хүний төлөөлөл. Харин Билл бол хүмүүсийн нэрлэдгээр муу хүний төлөөлөл. Биллд сайн чанар, Эдид муу чанар бий. Хар цагаан тэнцдэг гэдэг шиг л . Харагдах байдал үйл явдал дээрээ Эди, Билл хэмээх сэтгэлзүйн ухааны эрдэмтэд Омэн гэдэг сэтгэцийн өвчтэй хүнийг судлаад байгаа мэт боловч, үнэн хэрэгтээ Омэн тэдэн дээр суурилан өөрийн гол ойлголтыг олж авсан байдаг.

Зохиолын төгсгөлд Омэн санасандаа хүрч, үнэхээр бидний ойлголтод томоос том төөрөгдөл байсан болохыг нотолж дөнгөнө.

 

Ижил төстэй номнууд (272)
1