Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Аймшгийн яриа
Зохиогч: Нарсайн.Г 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 9000₮
Номын товч

Аймшгийн яриа болсон явдал Миний бие Аймшгийн яриа (болсон явдал) фэйсбүүк бүлгэмээ 2013 оны 8-р сард хэсэг нөхдийн хамтаар үүсгэн байгуулж байсан нь өдгөө ижил хүсэл сонирхолтой 70.000 орчим гишүүдийг нэгтгэсэн том айл болтлоо өргөжжээ. Энэхүү бүлгэмийг нээх болсон шалтгаан гэвэл амьдралд тэр бүр тохиолдоод байдаггүй юмс үзэгдлүүд хийгээд далд ертөнцийн элдэв сонин хачныг таньж мэдэх гэж оролдсон удаан хугацааны сонирхлоос минь үүдэлтэй бөгөөд хүн чухам айдас гээч зүйлийн өмнө ирэхдээ бууж өгөх нь зөв үү эсвэл тэмцэх ёстой юу гэсэн асуултын хариуг хамтдаа олохын тулд бусад хүмүүсийн санаа бодлыг нэгтгэсэн минь энэ буюу. Бид уншигчидтайгаа хамт багагүй хугацааг өнгөрүүлэхдээ айдас хэмээх мэдрэмжтэй нүүр тулсан үед түүнийг хэрхэн даван туулах болоод тухайн сэтгэцийн өөрчлөлтийн үед өөрийгөө ямар арга замаар хянах, түүнээс гарах үр дагавар, хор уршгаас өөрийгөө хэрхэн сэргийлэх гэх мэтчилэн аль болох ухаарал сургамж болохуйц эерэг мессежүүдийг бүлгэмээрээ дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьсоор ирсэн билээ. Харин энэ удаа бидний зүгээс өдөр бүр шинэ мэдээ мэдээлэл, нийтлэлүүдээр арвижаж байдаг бүлгэмээсээ 2 жилийн турш сорчлон цуглуулсан тэмдэглэлүүдээ эмхэтгэн ном болгон хэвлүүлж уншигч таны гар дээр тавьж буйг минь болгооно уу. Эл тэмдэглэлд хүмүүний айдас хүйдэс болон далд ертөнцийн хачин жигтэй зүйлсийг зөвхөн үнэн бодит явдлаас иш татан ямар ч нэмэр хачиргүйгээр багцалснаараа бусад номоос онцлогтой юм. Ингээд уншигч та бүхнийг айдсын ертөнцөөр хамтдаа аялахыг урихын ялдамд энэхүү онц сонирхолтой тэмдэглэлүүд маань таныг огтхон ч уйдаахгүй гэдэгт бид итгэж байна.

Ижил төстэй номнууд (272)
1