Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Амьдралын хичээл
Зохиогч: Бат-Эрдэнэ.О 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Бид энэ ертөнц дээр хүмүүн төрлийг олон мэндлээд амьдарч байна гэдэгүнэхээр агуу зүйл юм. Бидний амьдрал өнгөрсөнд ямар байсан одоо ямар байгаа, ирээдүйд ямар байх хамаагүй бид хүн болж мэндлээд энэ хорвоод амьдарч байна гэдэг сайн бодвол үнэхээр сайхан зүйл юм. Тиймээс бидэнд оногдсон амьдралын энэ жаахан хугацааг бид аз жаргалтай өнгөрөөх хэрэгтэй. Гэхдээ хүн бүрийн тэрхүү бий болгохыг хүсээд байдаг аз жаргалтай амьдрал гэж чухам юу юм бол. Үнэхээр аз жаргалтай амьдрал гэж чухам ямар амьдралыг хэлээд байгаа юм бол. Та өөрөө үнэхээр аз жаргалтай амьдарч чадаж байгаа юу. Та нэг удаа ч болов өөрөөсөө эдгээр асуултыг асуун хариулаад үзээрэй.

Энэхүү номыг орчуулан та бүхний гар дээр хүргэх явцад хүмүүс бид амьдралд хэрхэн хандаж байгаагаас шалтгаалан өөрсдийн амьдралаа зовлон бэрхшээлтэй эсвэл азжаргалтай болгожбайгаагойлгосон юм. Ягүнэндээ бидний амьдралд болж байгаа энэ бүх зүйл эцсийн дүндээ аз жаргалтай сайхан амьдрахын төлөө л хийгдэж байгаа зүйлс. Гэхдээ та аз жаргалтай амьдралыг бий болгохын тулд юунд анхаарч, сэтгэлгээгээ хэрхэн өөрчлөхөө мэдэхгүй байж болох юм. Тэгвэл та энэхүү номонд орсон бидний өдөр тутмын амьдрал, түүнээс ирж буй нөлөөлөлд хэрхэн хандах талаар зөв ойлголттой болсноор таны аливаа асуудалд хандах хандлага өөрчлөгдөн жинхэнэ аз жаргалтай сайхан амьдарч эхлэх болно гэдэгт итгэлтэй байна.

Эцсийн дүндээ бидэнд өдөр бүр энэ амьдралаас маш олон нөлөөллүүд ирж байдаг. Бид нөлөөллийг захиалж чадахгүй бас удирдаж чадахгүй. Гэхдээ бидэнд нэг том эрх чөлөө байгаа нь тэрхүү нөлөөлөлд хэрхэн хандаж хариулт өгөх нь бидний мэдэлд 100 хувь байгаа юм. Бид амьдралаас ирж буй нөлөөлөлд хэрхэн хандаж хариу үйлдэл үзүүлж байгаагаар амьдралаа аз жаргалтай, уйтгар гунигтай болгож байдаг.

Та энэхүү номыг уншсанаар өөрийн амьдралд хандах хандлагаа өөрчлөн өөрөөсөө эхлэн аз жаргалыг бусдад түгээж, тайван сайхан амьдралаар амьдарна гэдэгт гүнээ итгэж байна. Эцэст нь хэлэхэд та аз жаргалтай байхын тулд царайлаг юмуу мөнгөтэй байх албагүй, мөн таны амьдралд юу тохиолдсоноор та амьдралыг битгий дүгнээрэй. Харин тэрхүү нөлөөлөлд хэрхэн хариулт өгч байгаагаас таны аз жаргалтай амьдрал шалтгаална. Та амьдарч байгаа хором бүрээ хайрлаарай. Мөн миний энэхүү оюуныг бусдад түгээх ажилд маань байнгын туслаж дэмжиж байдаг хайрт аав Ч.Оюунбилэг, ээж О.Баасанчулуун болон гэр бүлийн бусад гишүүд, мөн УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр ахдаа чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье.

Ижил төстэй номнууд (173)
1