Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Тэнгэрийн улаач
Зохиогч: Баярхүү.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 12000₮
Номын товч

Чимгээ ууж байсан цайгаа ч мартан бодолдоо хэт автан сууж байтал гэнэт нүднийх нь өмнүүр ямар нэг саарал зүйл зурсхийх шиг болоход сандарсандаа аягатай цайгаа алдчихлаа. Шилэн аяга шалан дээр унан тасхийн хагарахтай зэрэгцэн хаалганы хонх дуугарахад “үүнээс болж цочсон бололтой” хэмээн өөрийгөө тайвшруулаад босч хаалга онгойлгохоор явахдаа бие нь жихүүцэж, нуруугаар нь хүйт даахыг мэдэрчээ. Хаалганы шагайвчаар харвал найз бүсгүй Сараа нь зогсож байсанд хаалгаа онгойлгоход сэргэлэн зантай найз нь

-Сайн уу хонгорхон минь гэж дуутайхан мэндлээд тэврэн хацарт нь хацраа наалаа. Чимгээ

-Чи чинь бараг шатах нь ээ? Яасан их халууцаа вэ? гэвэл

Сараа

-Сэтгэл хөдлөөд ширүүхэн алхчихсан юмаа. Үнэндээ л хамаг бие шатах нь. Ялангуяа зүрх минь гээд тэгш цагаан шүдээ гайхуулах мэт инээд алдаад нүдээ ирмэлээ.

Сараа бол өндөрдүү гуалиг биетэй, намирч гялалзсан үс нь далаа шүргэсэн, том алаг сэргэлэн нүдтэй сайхан хүүхэн. Тэрээр тэднийхээр байнга орж гардаг шинжтэй их л өөриймсгөөр гадуур хувцсаа тайлаад гал тогооны өрөө рүү орсноо хагархай аяга, асгарсан цайг харж

-Хөөх энэ чинь юу болоо вэ? Чи чинь агсам тавьсан юм биш биз? гэж дуу алдав. Чимгээ өрөөнд орж аяганы хагархайг түүнгээ

-Чамаас л болж байгаа юм. Галзуу солиотой юм шиг хаалганы хонх тачигнуулаад л энэ байхгүй юу гээд инээмсэглэхэд Сараа шалны алчуур авчран асгарсан цайг арчиж

-Галзуу солиотой гэнэ шүү. Нэртэйгээр нь дээрэмчин гэчихгүй юу гэж хэлээд тачигнатал хөхрөв. Сараагаас үргэлж ундарч байдаг гал цог, сэргэлэн аашаар бахархсан Чимгээ

-Чи жинхэнээсээ галзуу байх шүү гэж цаанаа гэм хоргүй инээхэд Сараа түүн рүү жаргалтай харж

-Тиймээ найз минь. Би баярласандаа галзуурах шахаж байгааг чи яаж мэдээ вэ? гэлээ.

-Чамайг мэдэхэд тийм хэцүү гэж бодож байна уу. Чи нэг бол галзууртлаа баярлаж эсвэл галзуурах шахам гунигладаг биз дээ.

Нийтлэг нэг зүйл нь тэгэхээр юу гэдгийг таа л даа

-Чи найзыгаа ингэж боддог юм бий. Урмыг минь хугалж байна шүү. Өөртөө тохиолдсон сайн муу ямар ч мэдээг хамгийн түрүүнд чамд хэлдэг болохоор чи тэгж хэлж байгаа юм гэж хушуугаа унжуулан гомдоллоход

-Уучлаарай, чамайг гомдооё гэж бодоогүй шүү гээд инээмсэглэв. Сараагийн царай түрүүнийх шигээ гэрэлтэн толгойгоо гэдийлгэж

-Би өнөөдөр маш их жаргалтай байгаа болохоор өршөөе гэж ихэмсэг хэлэхэд нь Чимгээ

-Их нигүүлсэлд чинь баярлалаа гээд толгой бөхийлгөөд инээлдлээ. Сараа алчуураа шалан дээр тавьж гараараа хацраа даран

-Би ямар их аз жаргалтай байнаа гэж дуу алдав.

Ижил төстэй номнууд (272)
1