Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Хоёр амьдрал
Зохиогч: Харанхуйн сахиусан тэнгэр 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 20000₮
Номын товч

Эрхэм уншигч таны амар мэндийг мэдэн эрэхийн сацуу энэ оны сүүлчийн бүтээл номоо уншигч таны гар дээр өргөн дэлгэж байгаа даа баяртай байна. Энэ оны эхэнд буюу гэгээн хайрын өдрөөр буюу Валентинаар Анхны бүтээл номоо өргөн дэлгэж байлаа. Тухайн үед анхны бүтээл номоо уншигч таны гар дээр тавиад ихэд догдолж байсан минь саяхан мэт санагдавч хэдийн уншигч таны гар дээр зургаан бүтээл номоо энэ онд туурвин бүтээж та бүхний гар дээр өргөн дэлгэжээ. Цаг хугацаа өнгөрч өдөр өдрөөр өөртөө туршлага гэдэг юугаар ч үнэлэгдэшгүй асар их хөрөнгийг өөртөө суулгаж байгаа даа баяртай байгаа хэдий ч бас нэгэн зүйлийг ойлгож авсан нь өөрийн ачааллыг тохируулж ажил амралтыг зохицуулах юм. Учир юу хэмээвээс аравдугаар сарын сүүлээр эрүүл мэндийн байдал минь асуудал үүсч өөрийн бие үл хайхран уран бүтээлдээ дурлан байсан цаг үед амралгүй ажилсаны улмаас эмнэлгийн үйлчилгээг авах яаралтай нөхцөл үүсч тэр хэрээр сэтгэл санааны гутралд хэсэгхэн зуур орж ихэд шаналсан зүйл бол өөрийн бүтээл туурвилын эх ноорогыг гаргасан байсан хэдий ч ард түмнийхээ гар дээр тавьж чадахгүй байгаа өөрийгөө үзэн ядаж ихэд шаналан сэтгэл зүрхэндээ уйлан хэвтсэн арван хоногийг үдсэн өдрүүд амьдралд тохиосон шалгуурын нэг байлаа. Уран бүтээлч хүн төдийгүй өөрийн хүссэн, хайрлаж дурлаж хүндлэн байдаг тэр зүйлээ хийж чадахгүй байх хийгээд түүндээ өөрийгөө зориулж чадахгүй байна гэдэг та хэдийн үхсэнтэй адил байдаг юм байна. Хоног өдөр хором мөч надад асар үнэтэй байлаа. Шинэ он гарахад өдөр хоромоор ойртон байх цаг мөчтэй уралдах гэж хичээсэн ч тэнхэрч өгөхгүй бие сэтгэл минь түүнд шантрах үе гарсан ч би заавал ажилаа хийж үхэх байсан ч ажилынхаа үр дүнг үзэж үхэх байсан ч зохиол дотороо үхэх учиртай хүн гэж өөртөө хэлж байсан тэр л цаг мөчүүдийг санаж өөртэйгээ тэмцэлдэн өөрийгөө өөрийнхөө Мөрөөдөл зорилгоор зоригжуулан амьдарч өдөр өдрөөр бие минь сайжиран эмнэлгээс миний бие сэтгэл хангалуун гарч явсан юм. Учир юу хэмээвээс зовж үзсэн хүн зовлон ойлгодог гэгчээр эмч хүн бол өвчтөний эмч гэдгийг мэдэрч эмнэлгийн ажил гэдэг энэ мэргэжил өөрөө эмнэн  саруул болгохын нэр гэдгийг ойлгосон би, хувь хүн эрүүл мэнддээ анхаарах нь хамгийн чухал гэдгийг ойлгож өөрийн уран бүтээлээрээ дамжуулан уншигч танаа Эрүүл байхын чухал үндэс бол хувь хүн таны өөрийн тань эрүүл мэндийн боловсролтой шууд холбоотой гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн явдал юм. Иймд уншигч та өөрийн эрүүл мэндийн төлөө өөртөө зав гаргаарай. Ийнхүү зохиолч миний бие хувийн асуудал хийгээд бусад зүйлээс шалтгаалан бүтээл туурвилаа энэ оны сүүлийн сараас эхлэн эх бэлтгэлээ хийж арван таван хоногтоо багтаан хэвлэлд өгөхөөр зэхэж байна. Үүнийг тодотгохын учир юу хэмээвээс ямар хөдөлмөрч бас намайг ажлаа авчирахыг минь хүлээж дараагийн дамжлагаа бэлдэн байгаа Мөнхдардас хэвлэлийн газар минь юм. Ажил хэргийн хамтрагчаар хамтран ажиллаад бид нэг л мэдэхэд нэг жилийг ардаа хамтдаа үдэх гэж байна. Ямар ч хэвлэлийн компани гурван номыг арван тав хоног хүрэхгүй хугацаанд тухайн захиалагчийн хүсэлтийн дагуу хэвлэн ард түмний гар дээр болоод захиалагчийн гар дээр хүлээлгэж өгнө гэдэг тийм амар зүйл биш. Надад итгэж миний зүтгэлийг үнэлж хамтарч ажилдаг Мөнхдардас хэвлэлийн компани болоод нийт ажилчдыг хүндэтгэн энд дурдахгүй өнгөрөх аргагүй юм. Бидний санаа зорилго нэг учир бид өмнөө таарах саадыг ч туулан амжилт өөд тэмүүлэн оргил өөд хамтдаа гарна гэдэгт хэзээ ч эргэлзэхгүй байна. Ийнхүү олон саад бэрхшээлийг туулан байж уншигч таны гар дээр гурван түүвэр уран зохиолын гурван өгүүллэг үүнд:

1.Зүрхэн дэх диваажин- \2сар\

2.Ээжтэй л амьдарч үзэхсэн-\3сар\

3.Монголдоо нэг очихсон-\5сар\

Мөн анхны туужууд үүнд:

4.Зүрхэнд шивсэн сүүлчийн зун буюу үхлийн дараах 49 хоног.\9Сар\

5.Хайрлаагүй амь.-\7сар\

6.Хоёр амьдрал-\10 сар\

Эдгээр бүтээлүүдээс гадна та бүхний гар дээр хүрсэн нэгэн бүтээлийг дэлгэцийн бүтээл болгохоор шийдэн кино зохиолыг нь бичиж оюуны өмчөөр хамгаалуулан зохиогчийн эрхээ авснаар эрхэм уншигч таны гар дээр энэ жилийг “Харанхуйн сахиусан тэнгэр” миний бие долоон бүтээл туурвин бүтээж Монгол улсын Зохиолчдын эвлэлийн хаалгыг татан орох эрхийг таван сард баталгаажуулсан байсан хэдий ч тэр ариун дагшин оюуны их өргөөг хүндэтгэхийн сацуу өөрийн өмнөө тавьсан зорилгодоо хүрэх гэснийх билээ. Ийнхүү Зохиолч “Харанхуйн сахиусан тэнгэр” миний бие нэг жилийн дотор зургаан ном нэг бүрэн хэмжээний кино зохиолтойгоор 2015 оныг үдэж Монголын Зохиолчидын Эвлэлийн хорооны ариун дагшин оюуны өргөөг бахархалтайгаар татан орох бүрэн эрхийг баталгаажуулав.

 

Ижил төстэй номнууд (272)
1