Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Сахиусан тэнгэрүүд
Зохиогч: А.Пүрэвмаа 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 17900₮
Номын товч

Сахиусан тэнгэрүүд /Бодит амьдралаас сэдэвлэн бичив/

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө өргөн барих гэрэлт бамбар минь энэ болог. Гартаа барьсан үзэг, энэ насны амьдралынхаа турш хүчирхийллийн эсрэг тэмцэх болно. Бурхан биднийг өршөөг.

ДАЛЬ ЖИГҮҮРТЭН

 

Эмч ээ, эмч ээ” гэх нэгэн эмэгтэйн сандрангуй хоолой гүн харанхуйд амарлин хэвтэх намайг цочоов. Хамаг бие хүнд даацын хавтанд даруулсан мэт хөдлөх байтугай амьсгалахад ч бэрх. Зүрхний цохилтод хүртэл бие доргиж, үйрсэн яс хоорондоо хавиралдан өвдөх нь хорлонтой.... 

Ядаж байхад яасан ч хүчтэй цохилдог зүрх вэ? Бурхан минь, ямар аймшигтай өвдөлт вэ? Үхмээр байна” гэж өөртөө шивнэлээ. Ийнхүү үхлээс мултарч үлдсэн би, намайг авалгүй буцаад явчихсан үхлийг буцаад ирээч гэж ухаан орсон даруйдаа аминчлан гуйлаа. Үхэл гээч нь, миний хамаг ясыг хэмхчин, цус шүүртэл нь амтархан зажилж юу юугүй залгих гэж байтал Бурхан “Хөөе, наадах чинь биш ээ” гэж чангаар хэлсэн байх. Тэгээд л үхэл голыг минь тасалчихгүйхэн шиг нулимж орхисон биз. Яг л хашааны зуудаг нохой эзнийхээ  хайрлан тэжээдэг ангаахайнууд дундаас нэгийг шүүрэн хоолойг нь тас хазах гэтэл эзэн нь хашхирч болиулдаг шиг. Гасалж гэмшсэн нохой, цусаа гоожуулан чарлах ангаахайн араас, шүлсээ залгин хяламхийн хараад үүрэндээ очиж хэвтэнэ. Гэвч тэр сэтгэлээ татаж чадалгүй, шархтаж сул дорой болсон ангаахайг үргэлж ажиглана. Галзуурсан мэт улаан нүдээ цавчилгүй ширтэхдээ хөөрхий ангаахайн амьсгалын хэмнэлийг тоолно. Өчүүхэн төдий амьсгал тасалдах аваас дүүлж очоод хоолойг нь тас хазаад залгиж орхино. Цус болсон амаа долоонгоо “Хөөрхийг тарчлан зовохыг нь харах зүрх эмтрэм байлаа. Би  зөвхөн түүнд тусалсан юм” гэж эзэндээ учирлана. Үхэл туйлын энэрэнгүй агаад шударга мэт аашилна.

 

 

Ижил төстэй номнууд (272)
1