Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: "Сталиний үзмэрч Вольф Мессинг гэж"
Зохиогч: Өлгийсайхан.Д 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Москва хот. 1970-аад он

Таны энэ ярилцлага хорин жилийн дараа л нийтлэгдэнэ.

1971 онд сэтгүүлч Виталий Блинов долоо хоног тутмын “Неделя” сонинд зориулж нэртэй жүжигчин-үзмэрч Вольф Григорьевич Мессингээс ярилцлага авсан нь хоёр жил хэвлэгдээгүй байна. 1973 онд тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Валентин Архангельский сэтгүүлч В.Блиновыг дуудаж ярилцлагыг нь удахгүй нийтэлнэ, харин В.Г.Мессингтэй дахин уулзаж тодотгол хийх үүрэг өгчээ. В.Блинов үзмэрчтэй уулзахаар явахдаа тэр уулзалтыг насан туршаа мартахгүй гэдгээ огт тааварлахгүй байлаа.

Ядрангуй царайтай өвгөн инээн хаалга онгойлгож гэртээ орохыг урилаа. Гүн атираа суусан өргөн духтай, арагш нь самнасан хардуу буржгар үстэй хүн ажээ. Царай нь хөгшивтөр биш боловч духан дээрх гүн атираанууд энэ хүн амьдралдаа ихийг үзэж амссаныг нь гэрчилнэ.

- Сайн байна уу Вольф Григорьевич, цагийн өмнө Тань руу утасдсан хүн би байна, миний нэр Виталий Блинов.

- Би Таныг таньж байна, Таныг над руу утасдана гэдгийг чинь би бараг сарын өмнө мэдэж байсан.

- Тийм үү, би хэнтэй харьцаж байгаагаа мартсан байна шүү.

Тэд давчуу хонгилоор явсаар гэрийн эзний ажлын өрөөнд оров. Зочноо сонин, ном, цаас эмх замбараагүй тавьсан бичгийн ширээний дэргэдэх савхан бүрээстэй зөөлөн буйданд суухыг уриад шилэн ногоон бүрхүүлтэй эртний хийцийн хүрэл хүрээтэй ширээний чийдэн асаав. Тэрүүхэндээ инээмсэглэн:

- Би Таныг ирнэ гэдгийг төдийгүй яагаад ирсэн шалтгааныг чинь хэлэх үү, хоёр жилийн өмнө надтай хийсэн ярилцлагаа нийтлүүлэх хүсэлт тавих гэж ирсэн.

- Миний хувьд гараа өргөн бууж өгье гэж сэтгүүлч В.Блинов гайхан өгүүлээд гараа алдлав.

- За өнөөх ярилцлагаа надад харуулаач.

Сэтгүүлч хуйлсан цаас өгөхөд Вольф Мессинг түүнийг авч дэлгэн уншихаар завдах зуураа:

- Та тамхи татвал болно шүү, наана чинь үнсний сав бий гэлээ.

В.Блинов гайхсан хэвээрээ, халааснаасаа савтай янжуур гаргаж нэгийг авч асаагуураар асаан тамхи татна.

В.Мессинг хуудас цааснуудыг нүд гүйлгэн түргэн уншина. Уншиж дуусаад үзгээ авч:

Ижил төстэй номнууд (272)
1