Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Миний л бодлууд
Зохиогч: Нарана.Ж 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 16000₮
Номын товч

МИНИЙ Л БОДЛУУД маань анх CANDY CRASH-наас эхэлж билээ...Одоо бодоход инээдтэй ч тэрхэн үедээ бол би юу руу орж байгаагаа үнэхээр мэдээгүй л юм даа. Энэ бол 2011 он байлаа.Тухайн үедээ нэгэн сонин дээрээс *Мартах өвчтэй настангуудад гадаадын эмч нар компьютерийн тоглоом тоглохыг зөвлөж  байна.Тоглоом тоглосноор тэдний ой санамж сэргэх, нүдний хараа сайжрах, тэр ч бүү хэл бизнес сэтгэлгээ сайжрах гэх зэргээр маш эерэгээр нөлөөлөх сайн талтай* гэж уншаад тоглоом тогломоор санагдлаа.Гэхдээ миний ой санамж бол нэг их муу биш ч харин холын хараа минь хар залуугаасаа л муудсан ч шил зүүх дургүй  хүн л дээ. Ингээд интернетэд байдаг барилга барьдаг, дэлгүүр хоршоо, фермерийн аж ахуй гээд л дандаа бизнестэй холбоотой тоглоом харин миний сонирхлыг татаж эхлэх нь тэр.Даанч хамгийн сонирхолтой, донтуулах шидтэй тоглоомнь шат ахих тусам заавал ХЭН НЭГНИЙ ТУСЛАЛЦАА шаардагдах нь бүр нэг хяслантай.*Та заавал найзуудаасаа тусламж аваарай* гээд л ёс  юм шиг гараад ирнэ.*Энэнээс ч илүү ийм гоё тоглоомнуудыг дэлхийн олон орны ФЕЙСБҮҮК ХЭРЭГЛЭГЧ НАЙЗТАЙГАА  хамтдаа тоглоорой* гэж байнга сануулна. Ингээд би гэдэг хүн тэр ФЕЙСБҮҮК гэгч гоё тоглоомтой газрын гишүүн болохоос өөр замгүй боллоо доо!!!  НЭЭЛЭЭ.......

Ижил төстэй номнууд (173)
1