Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Эрүүл мэнд, спорт
Номын нэр: СТЕФЕН КӨРРИ: МЭРГЭН БУУЧ
Зохиогч: Энхбаяр.На/орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 11000₮
Номын товч

СТЕФЕН КӨРРИ: МЭРГЭН БУУЧ
Мэргэн уншигчид, спорт, тэр тусмаа сагсанбөмбөг сонирхогч Та бүхний гар дээр очиж буй, өнөө цагийн NBА-ийн “нүүр царай”, “гол баатар”, хамгийн шилдэг тоглогчдийн нэг болох Стефен Көрригийн тухай номонд С.Көрригийн намтар түүх, тамирчны замнал, амжилт ялалтууд, алдар хүндийн оргилд хэрхэн хүрсэн тухай нь тодорхой өгүүлэх юм.
Хүүхдэрхүү царайтай, холын зайнаас дураараа “бууддаг”, даруухан энэ залуу хоёр жилийн өмнө лигийн аварга болж, дараалан финалд үлдэж, тоглолт болгон нь түүх, тоолсон болгон нь рекорд болж эхэлсэнээр шүтэн бишрэхгүй байхын аргагүй болгосон билээ. Түүнийг шүтэх маш олон хүчин зүйл бий.

Түүнд Айверсоныхоос илүү хууралт, бөмбөг эзэмшилт, Нэшээс илүү оновчтой, уран гоё дамжуулалт, Рэй Алленаас илүү холын зайн шидэлт бий. Бас хэний ч санаанд оромгүй, сагсанбөмбөгийн “алтан дүрэмд” таарахгүй тоглолт, даруухан, эелдэг, биеэ тоодоггүй зан, багийн нөхөд, дасгалжуулагч, эзнээ хүндэтгэх, элдэв хэрэг төвөг, хэл аманд орооцолддоггүй биеэ үлгэр дууриалтай авч явах, элдэв дуулиан шуугианаас ангид байх гээд л тоолж дуусашгүй “авах юм” бий.

Сагсанбөмбөгийн нэгэн эринд тоглолтын өвөрмөц арга барил, ур чадвараараа “хувьсгал” хийж, сая сая фэнүүдийг эргэн сагсанбөмбөгт эргүүлэн авчирсан гавьяа ч түүнийх билээ. Ийм нэгэн онцгой тоглогчийн тухай урьд хожид Монголын спорт сонирхогчдын уншиж байгаагүй нийтлэл, ярилцлага, статистик бүхий уг номыг та бүхний гар дээр тавьж байна.

14 бүлэг, 200 нүүр

Ижил төстэй номнууд (20)
1