Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Эрүүл мэнд, спорт
Номын нэр: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт
Зохиогч: Оюунбилэг.М 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

1-Р БОЛОХ “2 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТ” номд хүүхдийг төрөхөөс өмнө эхийн хэвлийд байх үед буюу жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд төрсний дараа эхчүүд яаж хооллох, хүүхэд төрөнгүүт ангир уургийг амлуулах, хөхөө яаж зөв хөхүүлэх, 6 сар болоход нь ямар нэмэгдэл хоолыг яаж бэлтгэж, яаж, хэзээ өгөх. Хүүхдийг чийрэгжүүлэх, хөдөлгөөнд зөв сургах асуудлууд багтсан. Уг номын гол утга санаа нь эхчүүд бүхэн байгалийн жамаар хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдлыг олон талаас ойлгуулахыг эрмэлзсэн.

Эхийн ангир уураг, сүү хүүхдийг хүйн халдвар, уушгины хатгалгаа, суулгалт, чихний, бөөрний үрэвсэл, холер өвчин үүсгэгч, шимэгчид, вирусын эсрэг бодисуудыг, биеийн дархлаа сайжруулагч трансфер фактор бусад олон бодисыг агуулж байдгаараа хаанаас ч олдохгүй ховор “эрдэнэ” мөн.

Эх хүнээс өөр хэнд ч заяадаггүй хүүхдээ хөхүүлэх тэр “Ид шидийн агшин”-д “Зөвхөн хөхүүл эхийн” өнчин тархинд үүсдэг окситоцин даавар эхэд хүүхдээ хайрлан энхрийлэх, асран хамгаалах хязгааргүй хүнлэг энэрэнгүй зан төрхийг бий болгодог. Эх хүний энэ их үрээ хайрлах хайр нь үрийнх нь эхээ хайрлах, хожим нь бусдыг хайрлах, хүнлэг энэрэнгүй хүн болох тэр л их хайрын “ундрага” болдог байна. Ертөнцийн хүмүүсийн бие биенээ хайрлах хайр эндээс, эх хүн хүүхдээ хөхүүлэх тэр л агшнаас эхэлдэг ажээ. “Ид шидийн үе” гэхээс өөрөөр юу гэхэв. Хүүхдээ хөхүүлж хүүхэддээ хайр, хүн зон, ертөнцийг хайрлах хайрыг нь бэлэглэхийг эхчүүдээсээ хүсч байна. Ээж хүүхэд 2-ын энэхүү харьцаа цаашид нийгмийн харилцаа зөв бүрэлдэн

Ижил төстэй номнууд (20)
1