Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Бурхан - Хүмүүн ертөнц 2
Зохиогч: Сүхбаатар.Д 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 18000₮
Номын товч

“Бурхан - Хүмүүн ертөнц” номын товч танилцуулга

Хуульч, сэтгүүлч,нийтлэлч, түүх,шашин судлаач Доржийн Сүхбаатарын хамгийн том бүтээл болох энэхүү ном нь  түүний хорин жилийн турш хуримтлуулсан судалгаан дээр тулгуурлаж хоёр жил бичиж  хэвлүүлсэн ном юм. Энэ ном нь 8 бүлэг, 79 хэсэгтэй, монгол, орос, англи хэл дээр 79 ном, эх сурвалжийг ашиглаж бичсэн  711 хуудас бүхий дэлхийн хэмжээний томоохон түүхэн баримтат нийтлэлийн бүтээл юм. Зохиогч энэ номондоо  дэлхийн өрнө дахины долоон хүчирхэг үндэстэн, дорно дахины долоон хүчирхэг үндэстнүүдийн түүхэн хөгжил, дэлхийн хамгийн хүчирхэг эзэн хаанЧингис, Александр, Наполеон Бонапартийн тухай,дэлхийн хамгийн том шашныг үндэслэгч Будда, Христ, Мухаммедийн тухай, дэлхийн хамгийн том гурван шашны түүх,  түүний дотор буддын шашны сургаалийн тухай, дэлхийн урлаг, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өргөн сэдвийг хамруулж чадсан нь өрнө, дорныг хослуулан бичсэн  ховор үнэт бүтээл болсон юм.  Монголд анх удаа дэлхийн том шашнуудын харьцуулсан судалгаа хийж  энэхүү номондоо тусгажээ. ”Бурхан Хүмүүн ертөнц” ном нь уншигчид, оюутан, судлаачдын ширээний ном юм.

Ижил төстэй номнууд (69)
1