Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Анжелика ба цаазын тавцан
Зохиогч: Нарангэрэл.С 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Уншигч монгол түмэндээ орчин цагийн дэлхийн сонгодогт тооцогдон үнэлэгдэх болсон Францын нэрт зохиолч Анн ба Серж Голон нарын " АНЖЕЛИКА" хэмээх 13 дэвтэр цуврал романыг хүргэж байгаадаа баяртай байна.

Энэхүү цуврал романы эхний дэвтрийг эхнэр нөхөр Анн ба Серж Голон нар тэртээх 1953 онд бичиж дууссан гэдэг. Анх 1957 онд Германд хэвлэгджээ. Дараа нь мөн ондоо Англид, 1958 онд АНУ-д тус тус хэвлэгдсэн. Тус роман анх хэвлэгдсэн цагаасаа л дэлхийн олон орны уншигчдын зүрх сэтгэлийг булааж, дараагийн дэвтрүүдийг нь тэсч ядан хүлээх болсон байна. Өнөөдрийн байдлаар "АНЖЕЛИКА" цуврал роман дэлхийн 63 оронд 150 сая хувь хэвлэгдээд байгаа нь сонгодог бүтээлүүдийн рекорд амжилт ажээ.

Уг роман нь амьдралын олон олон нарийн ухааныг уншигч олонд хүргэхдээ дэндүү сонирхолтой үйл явдлуудыг өрнүүлж, түүнийгээ гайхалтай урнаар дамжуулах сонгодог үүргээ чамгүй сайн биелүүлсэн бүтээл хэмээн судлаачид дүгнэдэг. Уншигч та ч үзэсгэнт эмэгтэйн амтдралаар амьдарч, тархи оюунаа амраан сэргээхийн зэрэгцээ сэтгэлийн их тэнхээгээр оюуны агуу их хүчийг хэрхэн бүрдүүлэх эрдэмд хэдийн суралцсан байх болно.

Ижил төстэй номнууд (99)
1