Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Хятадын яруу найраг
Зохиогч: Мэнд-Ооёо.Г 
Эрхлэн гаргасан: Соёл Яруу Найргийн Академи
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6500₮
Номын товч

Яруу найраг бол хүмүүн төрөлхтний оюун сэтгэлгээний гоц чанаруудыг агуулж, орон зайн хязгааргүйд цаг хугацааны хүчин зүйлээс үл хамааран оршигч дотоод сансрын үзэгдэл юм. Тиймээс ч яруу найраг хэмээх энэхүү шидэт ертөнцийг өөр өөрийн хэл соёл руу өртөөлөн авчирч ард олноо гэгээрүүлэх үйлсийг улс үндэстэн болгон эрхэмдэг билээ. Яруу найраг бол тухайн хэл соёл, сэтгэлгээний бүхий л үнэт зүйлсийг шингээж буй болсон амьд ертөнц бөгөөд дотроо тайлахуйяа гүн далд санаа нууцлаг долгионыг хадгалсан байдаг тул нэг хэлнээс нөгөө хэл соёл руу буулгахад хамгийн бэрхтэй үзэгдэл юм. Яруу найргийг орчуулах үйлс нь зарим талаар бараг боломжгүй зүйл гэх нь ч бий. Гэхдээ л хүн төрөлхтөн бие биеийн соёл сэтгэлгээ, хэлний гоц үзэгдлүүдийг танин мэдэх зайлшгүй хүсэл зориг буйн учраас л яруу найргийн орчуулгын эрдэнэсийн санг цогцлоожээ.

Монголчуудын орчуулга эрдэнэсийн сан хөмрөг дотор Хятадын яруу найраг том байр эзэлнэ.

Аль тэртээх цаг үе буюу эртний Хүннү гүрний сурвалжтан нар нангиад уран зохиол, түүний дотор яруу найргийн бүтээлүүдтэй танилцаж байсан тухай мэдээ бий.

Уншигч танаа толилуулж буй “Хятадын яруу найраг” хэмээх эмхэтгэлд 1960-аад оноос эхлээд эдүгээ хүртэлх 50-аад жилийн туршид хийгдсэн шилдэг орчуулгуудаас сорчлон дээжилсэн болой. Энэхүү эмхэтгэлийн өөр нэг онцлог гэвэл, Хятадын шинэ үеийн яруу найргийн төлөөлөгчид болох Лу Шунь, Ай Цин болон өдгөө ид бүтээлээ туурвиж Хятадад болон дэлхийд нэрд гарсан зарим яруу найрагчдын бүтээлүүдийг сонгон орууллаа. Жишээлбэл, Хятадын цөөнх И үндэстэний яруу найрагч Зиди Мазяа, Шанхайн яруу найрагч Хай Ань, хамгийн залуу авъяаслаг яруу найрагч Вэй Та нарыг дурдаж болох юм.

Яруу найрагчдын туурвил болох шүлэг найраг, тэдний намтар бүтээл нь бидний оюун сэтгэлд амар амгаланг тогтоож, хүн байгалийн хоорондын үл тасрах, утасыг хэлхэн бэхэлж, олон улс үндэстний өөр өөр хэл соёлын нэгдмэл мөн чанарыг илэрхийлдэг билээ. Чухам ийм л учир холбогдолоор “Дэлхийн шилдэг яруу найраг” хэмээх эрдэнэсийн сан цогцолж байгаа юм.

Ижил төстэй номнууд (119)
1