Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Чимээгүй хашгираан
Зохиогч: Шүүдэрцэцэг.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2007
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Өнөөгийн нийгмийн амьдрал, гол баатар тайчигч бүсгүйн амьдралын эмгэнэлт төгсгөл, дөчөөд насныхны гэр бүлийн хямрал, зөрчил, сайхан төгсгөл

“Чимээгүй хашгираан” гол дүр тайчигч бүсгүй Наран, нэгэн яамны төрийн нарийн бичгийн дарга Чинбат нар. Наран Их сургуульд онц сурдаг, ээж дүү хоёртойгоо амьдардаг маш сайн бүсгүй байсан. Гэвч дээд сургуульд туслах багш хийдэг ээжийнх нь цалин амьдралд нь хүрдэггүй тул дүүгээ Анагаахын дээдэд элсэхэд сургуулиа хаяж ажил хийж эхэлсэн. Гадаад айлын гэрийн үйлчлэгчээр эхэлсэн ажил нь эцэстээ цалингийн ахиуг харж явсаар шөнийн цэнгээний газрын тайчигч болж дуусдаг. Харин Чинбат бол сайхан гэр бүлтэй боловсролтой, дээд сургуулийн багш байгаад улстөрд орж ирсэн хүн. Гэргий Цасчимэг нь мөн дээд сургуулийн багш, өөрийн гэсэн үзэл бодолтой, сэхээтэн бүсгүй. Чинбатыг албан тушаал ахих бүр хүн чанараа гээж байгаад гэргий нь ямагт сэтгэл дундуур байдаг. Чинбатын яамны сайд нь хүнд өвчнөөр нас барахад улс төрийн хэд хэдэн бүлэглэлүүд сайдын суудлын төлөө өрсөлдөхөд Чинбат нэгэн кандидат болно. Харин Чинбатын дайснууд нь Наранг ашиглан түүнийг эхнэртэй нь муудалцуулж сайдын суудлаас холдуудлхаар санаархана. Гэтэл Цасчимэг бол Их сургуульд Нарангийн хамгийн сайн багш нь байсан. Эздийнхээ даалгавраар Чинбатыг эргүүлж байсан Наран түүнийг багшийнхаа нөхөр гэж мэдээд хямралд орж, сэтгэлээр унана. Гэр бүлээр нь оролдоод амжилтанд хүрэхгүйгээ мэдсэн өрсөлдөгчид нь Чинбатыг хөдөө ажлаар явахад нь авто ослоор амийг нь хөнөөх  гэж байсныг цагдаад ажиллаж байсан багын найз нь мэдээд сэрэмжлүүлдэг. Санамсаргүй тохиолдлоор Чинбатын туслах Цогтбаяртай танилцан хайртайгаа учирсан Наранг хуучин эзэд нь зүгээр орхихыг хүсдэггүй. Урьд нь тайчиж, замбараагүй амьдарч явсны гэрч болсон зургуудыг нь цацахаар заналхийлнэ. Харин Наран мөчөөгөө өгөлгүй бага насны охид наймаалдаг байсныг нь илчлэнэ гэснээр машинд дайруулж нас барна. Нийгмийн амьдрал чинээлэг хэсгийнхнийг ч орь залуу, амьдралаа шинээр эхэлж байгаа бүсгүйг ч мухардалд оруулж арга буюу цээжиндээ чимээгүй хашгирахаас аргагүй болж байгааг, 40-өөд насныхны гэр бүлийн хямрал, харилцааны асуудлыг, эмэгтэйчүүдийн эрхийн сэдвийг ч хөндөхийг хүссэн зохиол юм.


“Чимээгүй хашгираан” тууж нь зохиогчийн “Муу охин” өгүүллэгтэй холбоотой, үргэлжлэл нь гэж болохоор зохиол.

Ижил төстэй номнууд (272)
1