Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Зургадугаар сарын цас
Зохиогч: Шүүдэрцэцэг.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Эгчмэд бүсгүй, жаал хөвгүүн хоёрын дурлал, эцэг эх нь Солонгос явж, өвөө эмээтэйгээ үлдсэн хүүгийн бага нас ээж, аавын хайр халамжгүйгээр өнгөрч байгаа тухай.

14 настай Бямбаа хүү зэргэлдээ байранд нүүж ирсэн 2 хүүхэдтэй, 27 настай гоо үзэсгэлэн төгс Од бүсгүйд дурлана. Бямбаа тэр бүсгүйтэй заавал гэрлэнэ хэмээн өөртөө ам өгч,хичээлдээ сайжран, эцэг эхийн эзгүйд хүмүүжил нь эвдэрч байснаа аажмаар зөв төлөвшиж цэрэгт алба хаана. Цэргийн албанаас ирээд Од бүсгүйд хайраа илчлээд байтал Солонгост 10 гаруй жил амьдарсан ээж нь хүүгээ хөгшин хүүхэнтэй гэрлэх нь гэж сонсоод болиулах гэж яаран буцаж ирнэ.

Бямбаа хүүгийн хайрыг хүлээн авч байсан Од бүсгүй гэнэт сураггүй алга болж, нүүн оддог. Бямбаа түүнийг эрээд ололгүй ангийн охин Золоотой гэрлэнэ. Долоон жилийн дараа санаандгүй Одтой тааралдан ярилцахад Бямбаагийн ээж бүсгүйг хүүгээсээ холдохыг шаардсан гэдгийг мэдэж авна.

Ижил төстэй номнууд (272)
1