Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Бяцхан Хоббитын адал явдал
Зохиогч: Толкейн.Ж 
Эрхлэн гаргасан: "Сэлэнгэпресс" ХХК
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Монголын уншигч багачууд аа! Та бүхний өмнө Английн нэрт зохиолч, дэлхийн зөгнөлт зохиолын их мастер, 20-р зууны уран сэтгэмжит уран зохиолын эцэг хэмээн өргөмжлөгддөг Жон Р.Р.Толкины (1892-1773) “Бяцхан Хоббитын адал явдал” (1936 он) гэдэг сайхан ном дэлгэгдэж байна. Энэ номонд эрэлхэг зоригтой, үнэнч анд, сайхан сэтгэлт Хоббитын адал явдлыг хамгийн энгийн хэлээр нэн сонирхолтой бичсэн байна. Уг номонд бяцхан Хоббит найз одойнууддаа үнэнчээр зүтгэж, тэдэнд амласан андгай тангарагаасаа няцаж цуцалгүй явсаар эцсийн эцэст зөв алхам, зөв шийдвэр гарган амжилтанд хүрдэг. Энэ бяцхан баатар та нарын сэтгэлийг хөдөлгөн, өөрийнхөө үлгэр дуурайлаар байлдан дагуулж, үлгэрийн ертөнцөд умбуулж чадна гэж орчуулагч би баттай хэлэх байна.

Нэргүй зохиолч төдийгүй хэл шинжээч, домог зүй судлаач, яруу найрагч, Оксфордын их сургуулийн профессор, алдарт Оксфорд толийг бүтээхэд оролцсон Жон Р.Р.Толкины “Бөгжний эзэн” зохиолыг та бүхэн уншсан бизээ.

“Бяцхан Хоббитын адал явдал” нь “Бөгжний эзэн” зохиолын өмнөх үйл явдлыг өгүүлэх бөгөөд анх яаж хэн бөгж олсон, яаж үлгэр өрнөсөн тухай гүн гүнзгий ойлгох болно.

Хүүхдүүд ээ мянган удаа сонсохоор нэг удаа үз гэдэг мэргэн үгийг та бүхэн мэднэ шүү дээ! Тавтай сууж амтархан уншиж үлгэрийн ид шидийн адал явдлын ертөнцөд хамтдаа аялцагаая!

Ижил төстэй номнууд (136)
1