Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Хулан
Зохиогч: Шүүдэрцэцэг.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Бүтээгүй анхны дурлалын түүх, залуусын хайр сэтгэл, үерхэл, нөхөрлөл, хайрын гурвалжин...
Зохиолчийн анхны ном. 2003 онд хэвлэгдсэнээс хойш нийт 10 гаруй удаа хэвлэгдсэн.
Гол баатар Хулан охин 18 насандаа хүү төрүүлж ээж болно. Хулан ангийнхаа найз Түвшинд хайртай байсан боловч Түвшин Америкт сурахаар одож, өөрт нь дурласан Анандтай үерхэж байгаад хүүхэдтэй болдог. Хуланг хүүгээ дөнгөж төрүүлээд амаржих газарт байхад Түвшин Америкаас утасдан хайртай байснаа хэлж, хэлж амжилгүй Америкт ирснээ хэлнэ. Хулан хүүгийнхээ эцэгт хайргүй тул сэтгэлийн зөрчилд орно. Амаржих газраас гараад гэртээ ирсэн Хулан бодолд орж байгаад хэдэн сарын дараа Анандын гэрт хүүгийнхээ хамт амьдрахаар ирдэг ч сэтгэл дотроо зөрчилдсөөр байдаг.
Харин Хулангийн ангийн охин Золтуяа Анандад хайртай тул дурлалын гурвалжин үүснэ. Золтуяа амьдрал боломжгүй айлын хүүхэд тул өөрөөсөө олон нас ах, гэр бүлтэй нууц амрагийнхаа тусламжаар Их сургуульд элсч, түүнийхээ мөнгөөр амьдарна. Золтуяа хөлсний байрандаа Анандыг аргалан авчирч хонуулаад өглөө нь орондоо нүцгэн унтаж буй зургийг нь авч хожим Хуланд үзүүлэхээр шийднэ.
Хулан Ананд хоёрын зөрчлийг Золтуяа хурцатгасаар тэр хоёр сална. Золтуяагийн нууц амраг нь түүний Анандтай холбоотойг илрүүлж, Анандад Золтуяаг биеэ худалддаг хүүхэн гэж ойлгуулах боловч Ананд түүнд тусалж цаашид шударгаар амьдрахыг зөвлөнө. Ананд Хулантай эвлэрэхээр хичээсэн ч бүтэлгүй болж, нэгэн балетийн бүжигчин охинтой танилцана. Харин Хулан Америк руу одно.

Ижил төстэй номнууд (272)
1