Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Ноомой эрийн мөрөөр
Зохиогч: Галсан.Ч 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2000₮
Номын товч

“Согтуу юм байлгүй”, “Сохор юм байлгүй”. Нүдтэй нь нүдгүйгээ ингэж хэлж байхад хараагүй, хөл хүнд тэр бүсгүй сохор орчлонг таньж амжилгүй Санливаа хайрласаар бодсоор... Хацар нүүр чимчигнүүлсэн, хотын өвөл хараагүй бүсгүйтэй уулзсан нэгний хоёр нэгэн өдрийн үйл явдлаар хайр гэдэг харам бас сохор, хүн гэдэг агуу ч бас бусдыг таних билгийн мэлмийгүй нь байдаг гэсэн санааг харуулсан Чинагийн Галсан гуайн нэгэн бүтээл. Айраг үнэртүүлж, найр сануулсан, аянчин шувууд тэнгэрт зэллэсэн, алагхан навчис шарлан гандаад аясын салхины аяар хийссэн амьдралын нэгэн намар. Хүний амьдралд хөг нэмсэн, аялгуу хөгжөөсөн нэгэн хайр. Тэр нэгэн хайр, жинхэнэ хайр нь амьдралд ганцхан удаа гэдгийг ойлгож түүнийхээ хайр сэтгэлийг буцааж өгсөн нэгэн намрын нэхэл хатуухан учралыг өгүүлсэн бас нэгэн бүтээл. Үйлтэй зүйлтэй орчлонд үзэх харах нүдгүй ч өнгийн цэцэг сэтгэлд нь дэлгэрсэн сайхан хүмүүс олон, харах нүдтэй ч харанхуй дотортой нь бас цөөнгүй гэдгийг уран яруу өгүүлсэн, утга агуулга том “бэсрэгхэн” зохиол. Больё гээд болдоггүй борхон зүрхнийхээ дуудлагыг үл тоон салж одсон хоёрын дуусашгүй хайр сэтгэлийг өгүүлсэн Чинагийн Галсан гуайн “Өлзий хээтэй бухал”. Өргөж нуруулдах намрын өвсөнд хүртэл өөрийн гоо сайхан, өлзий хээ хүртэл гаргаж баяжуулж чаддаг нь гагцхүү хүн. Тийм чадалтай хүн тэрүүхэн жижиг учралд том алддаг нь басхүү хүний л хувь. Хос морьтой Ч.Галсан зохиолчийн хорвоогийн хамгийн ариухан мөртлөө дуусашгүй сэдэв хайрын тухай, хүн чанарын тухай тун чамбай, тэгээд бас сонирхолтой өгүүлсэн хос бүтээл-энэхүү номыг “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн хэвлэж байна.

Тоононы тал дугаригаар ярайх одод дээр хараа тогтоон, оддын туяа, талын шөнийн нам гүм, бүсгүйн илч, энхрий дотно үнэрт сэтгэлээ уусган бодлын учгийн нэгэн үзүүрээс барьж аваад хөврүүлэнхэн Уншигтун. Амьдрал гэв гэнэт гүйцэн тэгшрэх мэт санагдаад өөрт тань олон жилийн турш дутагдаж үгүйлэгдсэн тэр зүйл залуу зандан насны хайр дурлал байсныг тодоос тод мэдэрч ч болох юм. Чинагийн Галсан гуай эгэл нэгэн жижиг зүйлийн учир начир, утга учгийг дэндүү тод, томруунаар жигтэй уран сүлжиж дүрсэлсэн нь бас гайхамшиг.

Ижил төстэй номнууд (272)
1