Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Монголын уран зохиол
Номын нэр: Чөтгөрийн хотын тэмдэглэл
Зохиогч: Төрмөнх.Д 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Хүн ер нь юуг ч зохиох хэрэггүй, эсвэл бүх зүйлийг зохиох хэрэгтэй юм шиг байна. Ном бичлээ гэхэд зохиомж ч юм уу бүтэц зэргийг бодож тооцох хэрэггүй, зүгээр л хар аяндаа хүүрнэх, эсвэл аливааг бодож олж чадах хэмжээнийхээ эцэст тултал хийсвэрлэх хэрэгтэй ч юм уу. Яг л Нью-Йоркт өнгөрүүлсэн Төрөөгийн тэр хэдэн галзуу сарын дурдатгал шиг. Бидний эргэн тойронд ямар нэгэн үл ойлгогдох үймээн таригч энэ л амьдрал өөрөө тийм загваргүй, илүүц зүйлсийг бодож олох ч зав гарахааргүй тийм эрчтэй хурдан урсгал юм даа. Энэ, чөтгөр зохиосон юм шиг амьдралаас хүний олж авдаг цорын ганц бурханлиг зүйл бол дурсамж гэлтэй. Хэн ч бай дурсамжаа хуурч чаддаггүй. Он цаг улирах тусам хүний дурсамжууд насны эрхээр олж харсан ухаарлуудаар баяжиж, бас зарим илүүц хэсэг нь элж мартагдсаар нэг л мэдэхнээ тэд бүгд жинхэнэдээ ямар байснаасаа гажиж өөрчлөгддөг. Дараа нь ахиад хэдэн жил өнгөрөхөд зохиож баяжуулсан дурдатгалууд жинхэнэ болсон явдлыг орлож, бас мартахыг хүссэндээ хаяж гээсэн зүйлс гэнэтхэн сэргээд амилаад ахин босч ирэх нь ч бий. Ингээд бидний амьдрал үнэндээ юу байсан, юу болох нь ойлгогдохгүйд хүрнэ…

Ижил төстэй номнууд (37)
1