Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Монголын уран зохиол
Номын нэр: Энэрэлгүй хорвоо
Зохиогч: Бямба.Ж 
Эрхлэн гаргасан: "Сэлэнгэпресс" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6500₮
Номын товч

1971 онд ном хэвлэгдэн гарсны дараа “Уут нь цоорхой ч ёроол нь өвөртөө” шүүмжийг бичин гаргасан боловч дарагдаад 1991 онд “Зохист аялгуу” сонин (5.24 №10)-д хэвлэснийг энд эмхэтгэн харууллаа.

Энэ шүүмжийг бичсэнээр миний бие тухайн үедээ нилээд шүүмжлэл хүртээд авсан.

Уншмагц зохиогч нь хэзээ ч сүүл барьсангүй дээ гэж хэлмээр, аль ч үед уншигчийн бүтээлч идэвхийг сэргээж чадах “хуучин ном” тааралддаг. Тийм ном нэг талын өрөөсгөл үнэлгээнд өртөж “шуугианаар” дарагддаг боловч үзэл бодлын хувьд “харш” гэгдэх хоч талаас нь эргэн ярилцах боломж байх юм.

“Хүний нэгэн насанд хорвоогийн бүх явдал хувьсан өөрчлөгдөхийг үзлээ” гэж амьдрал хэмээн “их савны” дотор юу эс багтахыг хэлэх зоримог баатрууд гарч ирсэн романы нэг бол Ж. Бямбын “Энэрэлгүй хорвоо”, “Хорвоогийн өнгө”, “Үнэний хорвоо” хэмээх гурвал юм. Энэ роман гуч гаруй (1971) жилийн өмнөөс нэг бус удаа хэвлэгдэж, уншигчид гар дамжуулан үздэг зохиолын тоонд хэвээрээ явна. Зохиолд өрнөсөн амьдрал хэмээх “их савнаас” өөр өөрийн уутны хэмжээгээр цуврал романы баатрууд авч байна.

Амьдралын өөрчлөгдөн хувирах жамыг эмэгтэй хүний хувьд өөрийн гэх нуруутай, чиг зорилготой залж, аж төрлөө гэр зуурын орчноос холтголгүйгээр хийдэг учиртайг үзүүлж чадсан нь эр хүний нөмөр нөөлгөнд илт ивээгдэх арчаагаа алдсан “жаргалд” хууртагдагчдад сургамж өгч байна...

МЗЭ-ийн гишүүн, утга зохиолын судлаач Д. Хүү

Ижил төстэй номнууд (37)
1