Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Үгүйлэхийн халуун II
Зохиогч: Урианхай.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1500₮
Номын товч

“Үгүйлэхийн халуун-II” түүвэр нь яруу найрагч Д.Урианхайн сүүлийн жилүүдэд бичсэн хайр сэтгэлийн шинэ шүлгүүдээс бүтжээ. Түүвэр бүхэлдээ уянгын аястай, найрагчийн сэтгэлийн дотоод гуниг, уй шаналал, хайр дурлалын гүн далд мэдрэмж, хагацал, ганцаардал, хүсэл эгээрлийн халуун сэрлийг дэлхийн сонгодог яруу найргийн арга барилаар урласан бүтээлүүдийг багтаажээ. “Үгүйлэхийн халуун-II” ном нь хайрын “Хонгорзул” сонины номын сан хэмээх цувралаар хэдэн жилийн өмнө хэвлэгдсэн “Үгүйлэхийн халуун” номын үргэлжлэл бөгөөд залуу уншигчдын сонирхол, таашаалд нийцсэний улмаас уншигчдаас зохиогчид ирүүлсэн олон захидал, хүсэлтийн мөрөөр он удаан жил бодож, урлаж бичсэнээрээ Монголын орчин үеийн яруу найрагт, тэр дотроо хайр сэтгэлийн уянгалаг, намуун, эрос аяс хөгтэй шүлгийн орон зайд өөрийн өвөрмөц тод бичлэгээрээ онцлог бүтээл юм.

Ижил төстэй номнууд (119)
1