Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Амь насны өрсөлдөөн
Зохиогч: Очир.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 9000₮
Номын товч

Амь насны өрсөлдөөн гэдэг нэрээр бичигдсэн уран сайхны энэ роман 1929—1937 он буюу Ардын хувьсгалын ялалтыг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө явуулж ирсэн ширүүн тэмцлийн үед гадаад дотоодын дайснуудаас тус улсын эсрэг хуйвалдаан зохион байгуулж хувьсгалын ололтыг дотроос нь хагалан бутаргах, үймээн дэгдээх, хорлон сүйтгэх зорилгоор гадаадын тагнуулын гар хөл бологч улс төр, үзэл суртлын талаар тогтворгүй этгээдүүдийн үйл ажиллагааг манай чекистүүд цаг тухайд нь илрүүлэн бут цохиж хүнд бэрх шалгалтуудыг тэсвэртэйгээр даван гуулахдаа оюун ухаан, хүч чадал, зориг самбаагаа шавхан ажиллаж байгааг уран зохиолын аргаар дүрслэн үзүүлнэ.

Романд манай чекистүүд, ард түмнийхээ аз жаргал, амь насыг авран хамгаалахын зэрэгцээгээр шаaшин шүтлэг, дайсны хор нөлөөллийн уршгаар төөрөлдөн будилж байгаа зарим хүмүүст ардын хувьсгалын мөн чанарыг үнэн зөвөөр ухамсарлуулан ойлгуулахын төлөө элдэв хэлбэрээр явуулсан ажлын үр дүнд тэдний сэтгэл санаа хувьсан өөрчлөгдөж төөрөлдлөөс ангижирч байгаа амьдралын бодит байдлыг адал явдлаар тусган харуулна.

Ижил төстэй номнууд (272)
1