Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: 30-аас 40-н насны хооронд
Зохиогч: О.Оюунжаргал /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 7000₮
Номын товч

Ажил амьдралдаа мэргэжлийн түвшинд байх ёстой гэдэг. Энэ бол мэдээжийн зүйл. Тэгвэл амьдралынхаа гол дүр болохын хувьд зовлон бэрхшээл, хүнд хэцүү бүхнийг зоригтой даван туулдаг мэргэжлийн түвшин хэдийд хангагддаг юм бол? Энэ бол яахын аргагүй амьдралын оргил үе болох "гучин нас"-нд бий болдог. Гучин насаа хэрхэн өнгөрөөснөөс шалтгаалаад үддсэн бүх амьдралын дэвсгэр өнгө, түүн дээр зурагдах зураг бүхэлдээ өөрчлөгддөг.

Зохиолч энэхүү номоо бичихийн тулд яг гучин мянган тооны 20-40 насны бизнесмэнүүдтэй уулзаж, тэдний дундаас бусдаа манлайлж яваа мэргэжлийн бизнесмэнүүдийн ноу-хауг цуглуулж, амьдралд хамгийн чухал 30 насыг хэрхэн угтан авч өнгөрөөх ёстой тухай сэтгэл цэлмэсэн сайхан хариултуудыг эмхтгэжээ. Хамгийн их үр бүтээлтэй ажиллаж чадах он жилүүдийн дээр бие сэтгэлийн хувьд амьдралын оргил үе гэж хэлж болох гучин насаа хэрхэн өнгөрөөснөөс шалтгаалж түүнээс цаашхи амьдрал бүхэлдээ өөрчлөгдөнө. 20 нас бүхэлдээ суралцаж дадлага суух нас байсан бол 30 нас гэдэг яахын аргагүй үндсэн амьдрал бүрэлдэн тогтдог нас билээ. Ийм учраас гучин насанд амьдралын бүх зүйл чинь ялах ялагдахын дээсэн дээр байдаг гэж хэлж болно. Энэ ном нь тэрхүү ялах ялагдахын дээсэн дээр байгаа амьдралыг чинь ялалтын зам уруу хөтлөх хамгийн хүчтэй зэвсэг болж арга замыг зааж өгөх болно.

Ижил төстэй номнууд (173)
1