Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Дэлхийн алдартай эмэгтэй зохиолчид
Зохиогч: Шүүдэрцэцэг.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

“Дэлхийн алдартай эмэгтэй зохиолчид” хэмээх намтар,уран бүтээл, онч мэргэн үгсийн номоо уншигч таны гар дээр тавьж байна. “Зууны мэдээ” сонины амралтын дугаар “Өөр мэдээд”-д цувралаар нийтлэгдсэн Нобелийн шагналт болон бестселлер номын зохиогч 33 хатагтайн намтрыг уншигчдын хүсэлтээр эмхэтгэж, уран бүтээлийнх нь жагсаалтыг англиар хадаж, онч мэргэн үгсийн хамт нэгэн ном болголоо.

Энэхүү номд “Консуэло” романаараа монголчуудын эртний танил Жорж Санд,”Овод”-ын Э.Л.Войнич, адал явдалт зохиолын хатан хаан Агата Кристи, “Салхиар туугдагсад” киногоор нь бид саяхнаас мэдэх болсон М.Митчелл,Оросын яруу найргийн мөнгөн үеийн төлөөлөгчид А.Ахматова,М.Цветаевагаас эхлээд бидэнд төдийлөн танил бус атал англи хэлтний ертөнцөд цуутай эгч дүү Бронте, Жейн Остин, Виржиния Вульф гээд уран зохиолын ертөнцөд өөр өөрийнхөөрөө цахиур хагалсан гайхамшигт зохиолч хатагтай нарыг танилцуулж байгаадаа сэтгэл өег байна. 

Сүүлийн үед дэлхийн уран зохиолын ертөнцөд бүсгүйчүүд улам хүчтэйгээр түрэн орж ирж байгаагийн тод илрэл болсон бестселлер номын зохиогч,шоу бизнесийн шилдэг хатагтай нарыг орлогоороо тэргүүлж буй “Харри Поттер”-ийн Жоан Роулинг, цус сорогч залуу, сурагч охин хоёрын хайрын түүх ”Бүрэнхий” цувралыг бүтээгч Стефен Мэейер нарыг орчин үеийн зохиолчдын төлөөлөл болгон орууллаа.

Дэлхийн энэ чиг хандлагыг дагаад Монголын уран зохиолд ч цахиур хагалах улам олон эмэгтэй зохиолчид төрөх, билгийн мэлмийгээ тэлэх, уран зохиол, гадаад хэл судалж буй оюутнуудын мэдлэгт энэ ном өчүүхэн ч гэсэн нэмэр болоосой хэмээн найдаж номын цагаан үйлс дэлгэрэх болтугай гэсэн ерөөл талбия.

Ижил төстэй номнууд (67)
1