Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Ээдрээ тайлагдсан нь
Зохиогч: Очир.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Өвгөн бичээч би ардын засгийн анхны жилүүдэд хушууны танхим төгссөнөөс өөр сургуульгүй, хорь гаруй жил цэргийн алба хааж байлаа. Би нас дээр гарч хөдөлмөрийн чадвараа алдаж хайрт эх орон, ард түмэндээ бүтээн босгоход хувь нэмэр оруулж чадахгүй болсондоо гүнээ харамсах боловч шинэ зэвсэг сонгон авч нэгэн зүйлийг туурвин оролдохоор санаа шулуудсан билээ.

Утга зохиол оролдоно гэдэг маань элэг барих ажил биш болох нь илэрхий боловч бэрхшээлийн хүйтэн жаврын өмнө дагжин чичирч гараа хумхилгүй сөрөн туулж зориг хүчээ шавхан дайчлаад эрэн үед тохиолдсон үнэн бодит нэгэн үйл явдлыг санан дурсаж, сэдэвлэн оролдсоор анхныхаа энэ туужийг бичив.

Алдаа оноогий нь хайр найргүй шүүмжлэн туслахыг эрхэм уншигч нараасаа хүснэ. Та бүхний сургамж, шуүмж бол миний зориг сэтгэлийн дөлийг хөгжөөж цаашид давших алхамд хэмжээлшгүй их хүч чадлыг өх болно.

Туужаа бичихэд минь халуун туслалцаа үзүүлсэн эрхэм зохиолч багш болон найз нөхөддөө чин сэтгэлийн халуун талархлаа дэвшүүлж та нарынхаа ажил амьдралд улам их амжилт бүтээлт, зол жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Ижил төстэй номнууд (272)
1