Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Тусч хүн
Зохиогч: Очир.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Өнтэй сайхан зуны дунд сарын шинийн хэднээр богинохон шашир дэлтэй, омголон байрын хул хээр морь унасан гуч эргэм насны хүдэр хүрэн эр Нийслэл хотоос баруун зүгийг чиглэн гараад хоёр дахь хоног дээрээ үл мэдэх газар нутгийн дардан замын аясыг даган жолоо залж яваа нь энэ ажээ.

Зам зуур байсхийгээд тааралдах өргөн нарийн голууд, армаг тармаг шуумал ойт намхан уулын бэл, нуга хөндийн зах, голын хөвөө дэнжээр ярайж үзэгдэх хот айлуудын цагаавтар, бор шаргал гэр түүний ойролцоо багшран идээшилж буй мал сүрэг нүднээ тасралтгүй үзэгдэж сэтгэл баясган сайхан санагдуулна.

Тэрээр айлд буугаад мордох зуураа нүүр учирч мэнд усаа мэдэлцэж нутаг ус асуулцаж, хол ойрын сонин хачныг ярилцана.

Ижил төстэй номнууд (272)
1