Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Гүйдэлтэй газар
Зохиогч: Очир.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Өнөөдөр цэлмэг аятай байвал олигтойхон мацаж магадгүй, идэх уух юмаа бодолтой базаагаарай гэж нөхдөдөө захин хэлсэн дэлбэн хүрээтэй эсгий малгай, гандмал зузаан даавуу цамц өмссөн улаан шаргал царайтай дөч хэр насны биерхэг орос эрийг Михайл гэнэ. Монголоор чөлөөтэй ярьж чаддагтаа баяр хөөртэй явах ажээ. Тэрээр урт иштэй алх, ган гадас, өсгөн харах шил бас бус багаж хэрэгслүүдтэй даавуун уутаа мөрөвчлөн зүүхэд дэргэдэх хоёр нь хэдийн бэлтгэж амжсан байлаа.

Мөр зэрэгцэн алхлагч ид дунд насандаа цалгиж яваа хоёр эрийн нэг нь энгэр заамаа задгайлж, хөөргөн бүсэлсэн хэлхгэр тэрлэгийнхээ өрөөсөн ханцуйг сугалдаргалан бүсэндээ хавчуулаад, малгайн оронд давхарлан ороосон цагаан алчуураар бор духны хөлсийг арчин хээв нэг алхахад нөгөөх нь хуучин эсгий оройвчоо хазгай тавьсан харагдана...

Ижил төстэй номнууд (272)
1