Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Бүгээн
Зохиогч: Золбаяр.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Буянт голын хөвөөнөө эх авсан уулсын нь зүг ширтэн сууна. Уулс зун цагийн хуурай будангийн бүгээн хөшигний цаанаас харагдахтай, үгүйтэй. Энэ гол Монгол Алтайн нурууны Мөнххайрхан уулын ар төгсгөлөөс эх авсан Чигэртэй, Дэлүүнээс ундаргалан урссаар Ховд хотын арханаар зүүн зүгт мяралзан одох бөлгөө.

Ойрын улаан уулсын сүүдэр чанх дор нь унаад, тэрхүү сүүдэр доторхи бараан адуу эс ялгаран харагдаад, өвс хазлан тургилах нь ус урсах чимээн дундуур тодорхой дэргэд сонсогдоно. Гармаар дугуй унасан хүүхэд сүрхий хүчтэй дайраад, тэхий дунд очоод ойчиж харагдана. Үл ялиг сэрүүн сэвшээ голын зүгээс сэнхийж, ганц нэг шумуул ялаа шунгинах нь салхинаа хөөгдөн дунгуйлдаад анир алдарна. Голын урсах тун таатай. Хэсэг адуу усанд орж ирлээ. Уруулаасаа ус дуслуулан ууж зогссоноо урагш гатлан гараад сүүдэр нар хоёрын зааг дээр хөрвөөлдөн, сунайна...

Ижил төстэй номнууд (272)
1