Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Дурлалын өшөө авалт
Зохиогч: Хүрэлбаатар.С 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Ховсдолтын хүчийг хамгийн энгийнээр хэлэхэд аавын зэмлэх ширүүн харцны үйлчлэл, ээжийн бүүвэйн дууны нойрсуулахуйц уярал мэтээс бид хар багаасаа амсаж эдэлдэг бололтой. Тийм сэтгэл хийгээд итгэл сэтгэлгээний үйл явдал махан толгойны хиймэл утга зохиолын аргаас холдоод ирэхээрээ олзуурхам донжтой зохиол болно гэдгийг хэн ч анзаарч байсангүй шиг.

Тэрээр өмнө нь “Үхэл үгүй дурлал”, энэ удаа “Дурлалын өшөө авалт” гэх орчин үеийн роман бичгийн авсаархан бичлэгтэй алсын цараатай, сонирхолтой сэдэв санаанууд гаргаж ирсэн нь манайхны цаг зуурын амжилт бүхий өнгөц зохиолуудын цаана гарч яригдахаар гэдэгт би эргэлзэхгүй. Яагаад гэвэл өнөө үед улиг болтлоо дархлагдсан ил тод сэдэв биш далд үзэгдэл санааны гүн рүү аялах ирээдүйтэй цагийн зохиолууд иймэрхүү оролдлогуудаас эхлэн үргэлжлэх нь дамжиггүй. Ийм хийсвэрдүү атлаа туйлын үнэн гэх зүйлд сүслэн зүтгэх онцлогоороо нэг тэрэгний хоёр дугуй юм байна, бид хоёр. Ийм ч учраас хүрээлэн буй цаг үе, хүн хоёртоо шоолуулах, шүүмжлүүлэх дутагдлуудаар дүүрэн байдагтаа ч гомдомгүй. Харин үр хойчийн үеийнхэн өөрөөр хүлээж авна гэдэгт итгэсэн сэтгэлийн зоримог сэдэхүйгээс энэ зохиол ундран гарсныг уухайлан, хурайлан дэмжсэнтэй минь уншигч та санал нэгдэнэ ээ...

Зохиолч, түүхч Бэсүдэй Н.Нагаанбуу.

Ижил төстэй номнууд (272)
1