Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Үхэл үгүй дурлал
Зохиогч: Хүрэлбаатар.С 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Олон түмэнд ховсч хэмээн алдаршсан, хоёр эхнэртэй байх эргэцүүлүүштэй сонин санааг, эрчүүдийн биш эх орны эрх ашиг болохыг анх зориглож тунхагласан эмч С.Хүрэлбаатарын “Үхэл үгүй дурлал” романы этгээд хачин үйл явдлыг сонсох, унших завшаан таарав. Нээрээ ч хоёр эхнэрийн түүх уламжлал манайд дүүрэн бий бөгөөд монголоор дүүрэн өрх толгойлсон эхнэрийн солжир гэр, ханхай өрх орон, эцэггүй гэгдэх эрэг ганганаас гараагүй хүүхдүүдийн “ааваа” гэж хэлж үзээгүй өмөг түшиг хайсан заяа, өнчин бэтгэрэл, ихэнх залуусаа сонгож шилүүлээд гадаадад илгээж, харьд алдаж буй улс төрчдийн мунхаглалд сохорсон замбараагүй нийгмийн энэ бурангуй цагт шоолон тохуурхах биш, харин эргэцүүлэх хэрэг байсан ч байж магадгүй.

Гэхдээ яг энэ сэдэв биш ч эх орноо гэсэн эмзэглэлтэй, эх оронч ухаантай ийм л хүн сэтгэж чадах өргөн цараатай уран санаанаас бүтсэн “Үхэл үгүй дурлал” романы зохиомж болон үйл явдлын гол хэлхээс юун түрүүн гайхалтай, гоц гойд уран санаа мөн санагдав. Энэ бол утга сэтгэмжийн гол амин сүнс, уншигч олны хайж эрж ном уншсаны эрхэм бахдал, таашаалыг хангадаг чухал аз завшаан мөн билээ. Урд насандаа нэг биш удаа ханилж байсан, энэ насандаа ч учирч чадсан амрагууд ирэх цагт ч бас дахин ураглах тавилан байдгийг “Заяаны хань” гэмээ заншсан хэлц, шинэ ухагдахуунаар илэрхийлсэн үхэл үгүй үргэлжлэх дурлал нь үндэстний хэмжээний язгуур утга, туйлын мөрөөдөл байсныг манай зохиолч уран бүтээлчид олж хараагүй л байж...

Зөгнөлт зохиолч, түүхч, Монгол гүн ухаанч Бэсүдэй Н.Нагаанбуу

Ижил төстэй номнууд (272)
1