Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог
Зохиогч: Энхбат.Х /Орч/ 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 152
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Доктор Мерил Дуглас бол шинжээч зөвлөх илтгэгч хүн юм. Бусдад туслахыг тэрээр амьдралын зорилгоо болгож бодож, сэтгэх, ажиллах, амьдрах арга замыг сайжруулахад бүхнээ зориулсан юм. Яавал илүү үр дүнд хүрэх,яавал бусдад эерэг харилцаа үүсгэх, яаж бүтээмжийг дээшлүүлэх, сэтгэл хангалуун амьдрах амьдралын чанраа дээшлүүлэх зэрэгт нь хүмүүст туслахыг чармаан энэ номоо бичжээ. Тэрээр Америкийн менежментийн нийгэмлэгийн цаг хугацааны менежментийн шилдэг сургалтаар доктор Дугласын явуулдаг сургалт шалгарсан юм. Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог. Америкийн Индианчуудын нэгэн домогт бүргэдийн өндөг олсон хүү тэр өндгөө тахианы үүрэнд тавьсан тухай өгүүлдэг. Өндөг хагарахад бүргэдийн ангаахай тахиануудтай хамт торинож эхэлжээ. Өөрийгөө тахиа гэж бодсон тэр бүргэдийн дэгдээхэй тахианы л хийх зүйлсийг хийх болжээ. Тэгээд шороо ухан ургамлын үр, шавьж хайдаг болов. Далавчаа дэлгэн тахиа шиг хашгирна. Тэгээд бусад тахианууд шиг газар дээгүүр хэдхэн алхам л нисдэг байв. Өдөр хоног өнгөрч бүргэдийн дэгдээхэй өссөөр л байлаа. Нэгэн өдөр дэгдээхэй үүлгүй цэнхэр тэнгэрт эргэлдэн нисэж байгаа үлэмж том шувууг олж харжээ. Тэр шувуу хүчирхэг далавчаа бараг дэвэхгүй шахам нисэж байлаа.

Ижил төстэй номнууд (173)
1