Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Сонгодог шүлгүүд
Зохиогч: Нэргүй.Жи 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Есениний шүлэгт уусан жаргаж, “өөрийн” болгохын тулд бараг 40 жил түүгээр “өвчлөх” хэрэгтэй байсан бол, өчүүхнээ гололгүй төрөлх монгол хэл рүүгээ буулгахыг зүрхэлж яг “ханцуй шамлан ороход” 10 өдөр, 10 шөнө л хэрэгтэй байсан билээ. 100 шүлэг, хоёр найраглалыг нь багтаан 2009 оны 12-р сард хэвлүүлсэн орчуулгын маань анхны түүвэр номын дэлгүүрүүдээс энэ оны хавар гэхэд л алга болж, менежерүүд нь сардаа хэд хэдэн удаа утасдан сурагладаг болсон тул эрэлт хэрэгцээ бас л байгаа юм байна гэж бодоод, өмнөх орчуулгыг эргэж үзэн засвар хийж, бас дээр нь нэмэн 10-аад шүлэг, алдарт “Анна Снегина” найраглалыг нь орчуулж ийнхүү уншигчиддаа өргөн барьж байна. Гайхалтай тансгийг нь гааруулах гэж гоёж гогоодон нэмсэнгүй, гал шувуу шиг зарим үгсийг нь буулгаж чадахгүйдээ орхисонгүй. Хэмнэл айзмыг нь тааруулах гэж хэд гурван тэмдэг нэр, тодотгол л нэмсэнээс хэтэрсэнгүй. Хэрхэн монголчлогдсоныг уншигч авгай шүүх буй заа.

Энэхүү завшааныг ашиглан Есениний шүлэг, зохиолд дурлах болсон монголчууддаа хийгээд Оросын уянгын яруу найргийн ханхүүг Монголдоо “нутагшуулахад” маань туслахаар ноднин жилийн орчуулгын түүврийг минь сэтгэлийн гэгээ татуулан шүүрэн авч хэвлэж өгсөн Дэлхийн Урлаг, соёлын академийн 2009 оны Алдрын навчин алтан титэмт яруу найрагч Г.Мэнд-Ооёо ерөнхийлөгчтэй Монголын Соёл, Яруу найргийн академид хожимдсон талархлаа дэвшүүлсү!

Ижил төстэй номнууд (119)
1