




Ариунзул шөнө дунд гэртээ ирлээ. Өөрсдийнх нь хэлдгээр бол жаахан халаалттай байв. Архи дарсанд нэг их ороогүй болохоор хүмүүсийн өгснөөс амсах төдий байсан ч олны олон таван цэнгэгч болжээ.
Ээж нь орон дээрээ тохойлдон өндийгөөд ширээний чийдэнгийн бүүдгэр гэрэлд охиноо сүрхий нухацтай ажиглаж доод зовхи нь сэлхэрч бага зэрэг хөхрөнгө туяа татсныг үзээд "ядарч дээ хөөрхий" хэмээн харуусч бодов.
Ариунзул юун хийж явдгийг эх нэг бүрчлэн мэдэхгүй. Баар хэмээх уушны газар сав суулга угаагчаас арай дөмөг ажил хийдэг гэдгийг л тааварлах бөлгөө. Овоо мөнгө төгрөг олдгийг бодоход гайгүй ажил бололтой...