




Их сударч Ванчинбалын Инжаннашийн "Их Юань улсын мандсан төрийн хөх судар" хэмээх бүтээлд 1162 онд Тэмүжин мэндэлснээс эхлэн 1228 онд Өгөөдэй хаан их ор сууснаас хойшх 1236 он хүртэлх Монголын түүх хэрэг явдал тод томруун, уран яруу дүрслэлээр өгүүлэгдсэн байна. Тэр ч утгаараа тус судар нь Монголын туужисын зохиолд шинэчлэл хийсэн бүтээлд тооцогддог.