




Энэхүү роман нь Ч.Диккенсийн намтарчилсан бүтээлүүдийн нэг бөгөөд Дэвидийн төрсөн цагаас эхлэн санаа сэтгэл болон бие махбодийн зовлон шаналал, хүнд хэцүү амьдрал, санхүүгийн бэрхшээл зэргүүдийн талаар энэ зохиолоос уншиж болно. Гол баатарт маань сайн сайхан зүйл тохиолдож болохгүй юм шиг амьдралаас нь аз жаргал гэгч зүйл алга болчихсон байдаг. Эцэг нь өрийн шоронд орсон, хувь заяаныхаа төлөө хүүхэд насандаа тэмцсэн зэрэг Ч. Диккенсийн өөрийх нь гунигт түүх түүний бичсэн "Дэвид Копперфилд" романд тусгалаа олжээ.