




Уран зохиол сонирхогчдын хүрээнд Нобелийн шагналт энэ зохиолчийн уран бүтээлтэй танилцаагүй хүн ховор.
Яруу найруулагчийн хувьд түүнийг символист-яруу найрагч гэдэг ба "Оролцогч", "Зөвхөн бүрэнхийлэл" нэртэй уянгын шүлгийн хоёр ном хэвлүүлжээ. Харин хүүрнэл зохиолчийн хувьд олон арван ном бичсэн бөгөөд түүний зохиолын баатрууд ямагт одоо цаг дээр оршиж аж төрж байдаг.
Зохиолчийн илэрхийлэн бичих аргыг усны мандал дээр ойсон сарны гэрэл лугаа зүйрлэдэг ба Танд толилуулж буй "ТОГЛООМ ДУУСЛАА" өгүүллэгийн түүвэр нь түүний гол бүтээлийн нэг юм.