




Зохиогч "Хөх Судар"-ыг бичихдээ түүхэн хэрэг явдлыг ерийн хүүрнэн тоочихын хамт зарим учир шалтгаан үйл явдлыг домог хууч, ерөөл магтаал, шүлэг дуу гэхчлэн уран зохиолын олон төрөл зүйлийн хэлбэрээр илэрхийлж, уран дүрслэл, хэлний элдэв яруу хэрэглүүрийг өргөнөөр ашиглажээ. Зохиогч тус бүтээлээ харь үндэстний бичиг зохиолд монголын түүх заншлыг гуйвуулан тэмдэглэсээр ирснийг няцааж улмаар хойч үеийнхэндээ уламжлан үлдээхийн тулд бичжээ.