Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Хурандаад хэн ч бичихгүй
Зохиогч: Чинбаяр.О /орч/ 
Эрхлэн гаргасан: ШИЛДЭГ НОМ цуврал
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2500₮
Номын товч

Колумбийн нэрт зохиолч, сэтгүүлч Габриэль Гарсия Маркес Карибын тэнгисийн хөвөөнд орших Аракатака гэдэг жижиг хотод цахилгаан мэдээний газрын албан хаагчийн өнөр өтгөн гэр бүлд төржээ.

Тэрбээр янз бүрийн хэвлэлийн газарт ажиллаж сэтгүүлч болох эхпэлээ тавьжээ. Колумбийн усан цэргийн флотын хөлөг онгоцоор хулгайн бараа тээвэрлэж буй тухай “Ажиглагч” сонинд нийтлэл бичсэнээс болж бөөн шуугиан дэгдэн сониныг хааж, харин сэтгүүлч ямар ч мөнгөгүй Европт үлдсэн байна.

Европоос эргэж ирээд Гарсия Маркес Кубын Засгийн газрын Пренса Латина мэдээллийн агентлагт хоёр жил ажиллав. 1961 оноос тэрбээр Мехико хотод сэтгүүл зүй, кино зохиолоор хоолоо олж амьдарчээ. Энэ бүх хугацаанд зохиолч өөрийн гэсэн хэв маягийг уйгагүй эрэлхийлж байсан аж. “Хурандаад хэн ч бичихгүй” (1958) тууж, “Ээжийн оршуулга” өгүүллэгийн түүвэр зэрэг нь уншигч олонд хүрэв. 1967 онд тэр өөрийн анхны томоохон бүтээл, 20-р зуун аугаа зохиолын нэг болох “Зуун жилийн ганцаардал” -аа бичиж дуусгасан юм. Энэ нь Макондо хэмээх зохиомол суурингийн аж амьдралын түүх юм. Эл номыг анх найман мянган ширхэг хэвлэн нэг жилийн дотор борлуулах төлөвлөгөөтэй байсан ч номын дэлгүүрүүдийн лангуун дээрээс хэдхэн хоногийн дотор алга болжээ. Ингэж уг түүхэн домогт романы ялгуусан амжилт эхпэсэн байна.

Ижил төстэй номнууд (272)
1