Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: Монголын баялаг бүтээгчид
Зохиогч: ШИЛДЭГ НОМ цуврал 
Эрхлэн гаргасан: ШИЛДЭГ НОМ цуврал
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Бидний байнга атаархан ярьж, даган дууриах дуртай өнөөх Барууны соёлт ертөнцөд ч ялгаагүй нэр хүндтэй хүмүүсийн амьдралыг сонирхож, тэднийг амар тайван байлгадаггүй билээ. Тиймээс бид уншигчдад энэ талын ойлголт өгөх үднээс "Дэлхийн шилдэг бизнесмэнүүд" номыг эмхтгэн орчуулж хүргэсэн билээ. Уншигчид бидэнд хандан "Та нар Монголын баячууд, амжилтанд хүрсэн бизнесмэнүүдийн талаар үнэн зөв мэдээлэл өгч, тэдний туулж өнгөрүүлсэн амьдралын талаар элдэв гоёчлол, магтаал үггүйгээр бичнэ үү" гэсэн санал, хүсэлтийг олноор ирүүлэх болсон тул бид "Монголын авъяаслаг бизнесмэнүүдийн нууц" нэртэй номыг туурвисан юм. Энэ бүтээл маань уншигчдын таалалд үнээх нийцсэн болох нь тухайн оныхоо "Шилдэг, онцлох ном"оор тодорсноос харагдсан.

Өнөөдөр амьдрал зөвхөн Улаанбаатар хотод бус, Монголын хөдөө нутаг болох 21 аймагт ч үргэлжилсээр, тэнд хөгжил дэвшил явагдаж, баялаг бүтээгдэж байгаа гэдгийг бид мартаад байна уу даа гэх бодол төрсөн учраас орон нутагт амьдран сууж, тэнд өөрийн болоод өрөөл бусдын төлөө баялгийг цогцлоож байгаа хүмүүсийн намтар түүх, үйл хэрэг уншигч Танаа сонин байх болов уу гэсэн үүднээс "Монголын баялаг бүтээгч"-ид хэмээх энэхүү номыг бичих болсон юм. Бид энэ номыг бүтээх гэж Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Архангай, Завхан, Хөвсгөл зэрэг аймагт очиж ажилласан билээ. Учир нь, бид баялаг бүтээж буй хүмүүстэй нутаг оронд нь уулзаж тэдний бүтээж яваа үйлсийг нүдээр үзэн байж уншигч Танаа хүргэх ёстой гэж үзлээ.

Ижил төстэй номнууд (55)
1