Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Миний зуун
Зохиогч: Бүрэнжаргал.О 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2005
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Хүн юм үзэж, нүд тайлах тутам бодлын хараа алсардаг. Ийм хүний ухаан монголоосоо хальж тив, дэлхийгээр сэтгэх нь бий. Гэвч сэтгэгчид хэдэн янз. Ихэнх нь эх орноо голж гутарна. Өөр улс оронд амьдарч, ажиллаж, харийн бэр болохыг мөрөөднө. Цөөнх нь “шороотой ч гэсэн монгол минь, шовоохой ч гэсэн гэр минь” гэж ирээд борог амьдралдаа дасна.

Харин маш бага, магадгүй аравтын бутархайд тэнцэх хэсэг нь яаж эх орноо хөгжүүлж, Арслан хотын “бар” шиг улс болгох вэ гэж оюун ухаанаа тамлаж, шанална. Тэд нарт зориулж бид нар “төрийн төлөө оготно боож үхнэ” гэсэн хорон, хошин үг гаргажээ. Бид “боож” идэж, тэд “боож” үхсээр ...байна. Осорын Бүрэнжаргалын “Миний зуун” гэсэн энэ “бага” номд (бага ч гэсэн чамбай) би ийм “том” дүгнэлт өглөө.

Төрд 27 жил алба хашиж, хувийн бизнест 13 жил зүтгэж, таван тивийг тойрч нүд тайлж, нэг жарныг элээсэн энэ эрдэмтний үгийг монголын сэхээтний бүх төлөөлөгчид(төрийн түшээд ороод!), арван жилийн ахлах ангиас эхлээд их, дээд сургуулийн оюутнууд уншиж танилцаасай билээ.

Шинжлэх ухааны доктор, профессор Ц. Мухар

Ижил төстэй номнууд (67)
1