




Шууд хэлээгүй ч энэхүү ном нь нийгэм өөрчлөгдөх нь хувь хүний өөрчлөлтөөс хамаарна гэсэн санааг агуулж байгаа юм. Хувь хүний үнэт зүйл болох хөдөлмөр, хүндлэл, хайр, ахан дүүсэг харилцаа, эв нэгдэл, ойлголцол, энэрэх сэтгэл, итгэл, найдвар, мөрөөдөл, сонголтын талаар өөртөө болон бусдад тохиолдсон үйл явдлуудад тулгуурлан бичсэн нь үлдэцтэй сайн ном болсон хэмээн уншигчид үнэлж байна.
Бидний монголчуудын хувьд хамгийн үнэ цэнэтэй үнэт зүйлс нь хөдөлмөр, хүндлэл, хайр, ахан дүүсэг харилцаа, ойлголцол, энэрэх сэтгэл байх учиртай. Хувь хүний үнэт зүйлс эдгээр ойлголтод суурилсан байвал үүний эсрэг үйлчлэх хууль гэж байхгүй буй заа.