




Энэхүү эмхэтгэлд зарим зүйл дэндүү энгийн хэн бүхний мэддэг юм шиг санагдаж магадгүй. Тэгж бодвол эндүүрэл, та өөрийгөө хуурна. Хамгийн энгийн зүйлийг амьдралд хэрэгжүүлэхэд хэцүү байдаг шүү дээ. Энэ номыг цагаа харамлалгүй дахин дахин уншиж байн байн засварлаж, сайтар бодоод өдөр дутамдаа хэрэгжүүлэхийг бодоорой. Энэ номд нэг юмыг олон дахин давтсан нь таны ухаан санаанд тогтоож өгөх гэсэн билээ. Олон давтсанаар амьдралд хэрэгждэг, сэтгэлд хоногшдог шүү дээ. Амжилт олоход барих гогцоо хэрэгтэй. Та энэ номноос тэр гогцоог олно гэж найдаж байна.