




Хүмүүн болж төрөх нь амар олдохгүй агуу их хувь заяа, юутай ч зүйлэшгүй хосгүй их боломж гэдэг. Гэтэл энэ боломж ахар богино хугацаа юм. Цэргээс тэтгэвэрт гарсан дүлийгээс өөр өвчингүй, 95 настай настан өглөө эрт босоод л ажилд явдаг их ажилтай тэр ярихдаа Хүний нас гэдэг даан ч богинохон, үүлэн цоорхойн нар шиг л өнгөрөх юм, залуу бол хийх ажил мөн ч их байна даа гэж ярьж байв.
Энэхүү товхимолд дурдсан бодит жишээнээс гадна удаан хугацааны явцад цуглуулсан олон төрлийн мэдээлэлээс түүвэрлэн авч түүнээсээ товчлон нэг дор олон зүйл багтаасан учир дахин дахин уншиж, байн байн засварлаж, өөртөө хэрэгтэйгээ олж хэрэгжүүлээрэй.
Хамгийн энгийн зүйлийг хэрэгжүүлэхэд хэцүү байдаг ч олон давтснаар толгойд тогтож, амьдралд хэрэгжээд зогсохгүй бусдад дамжуулж тус хүргэж буян болдог.