




”Би эцсийн тэнгис хүрнэ. Тэгвэл бүх дэлхий дагуудаа миний гарт орно” хэмээн Чингис хаан нэгэнтээ айлджээ. Тус айлдварыг биелүүлж, эцсийн тэнгист хүрэхээр зорьсон Алтан Ордны улсыг үүсгэн байгуулагч Бат хаан хийгээд их хааны зуун зуун мянган эрэлхэг зоригт монгол цэргүүдийн өдүүлсэн агуу их аян дайн, байлдан дагууллын талаар тус ном өгүүлэх болно.