Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Зовлон туулсан зоригт хөвгүүн
Зохиогч: Лигдэн.Б 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: 25
Худалдах үнэ: 1500₮
Номын товч

Өвөр монголын хүүхдийн алдарт зохиолч, нийтлэгч Лигдэнгийн “Мантуубаатарын аюул туулсан үлгэр” хэмээх адал явдалт романыг шинэ монгол бичгээр халх аялгуунаа буулган, бяцхан уншигчиддаа толилуулж байна. Уг номыг буулгахдаа зохиолчийн бичлэгийн аяс найруулга, нутгийн аялгууны онцлогийг алдагдуулахгүйг хичээсэн болно. Энэ роман нь ердийн нэг зохиол биш Өвөрмонголын төдийгүй нийт Монгол үндэстний утга зохиолд гарсан шинэ үзэгдэл хэмээн тооцож болох бүтээл юм. Амьдралын гачигдлаас болж сургуулиасаа гараад өвчтэй эцэг эхээ асрахын хамт малаа маллаж байсан арван гурван настай жаал хүүг нийгмийн хар явдалт мафийнхан их цалинтай ажилд оруулж тусална хэмээн уран аргаар мэхэлж гэрээс нь төөрүүлэн, улмаар хүний наймааны золиос болгох гэж үйл тамыг нь үзэж байгааг зохиолын үйл явдлын гол шугам болгон үзүүлжээ.

Ижил төстэй номнууд (136)
1