Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Ярилцлага, нэвтрүүлгийн эмхэтгэл
Зохиогч: Хүрэлбаатар.С 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Энэ ном төгсөөгүй харин эхлэж байна гэдгийг юуны урьд хэлмээр байна. Учир нь цаг хугацаа цахилан урссаар, тэр хэмтэй уралдан амьдрал үргэлжлэж, бид өдөр тутам туршлагажиж алдаагаа ухаарч, оноогоо батжуулсаар байна. Үүнтэй зэрэгцэн шинжлэх ухаан ялангуяа анагаах эмчилгээ, эрүүл мэндийн салбар хөгжсөөр. Онцлон бахархууштай нь ховсын эрдэм улам ч олны хүртээл болж, хэрэгцээ шаардлага нь ихсэх боллоо. Бас өвчлөл буурахгүй харин ч ихэдсээр байгааг хүн бүхэн мэднэ.

Монголчууд нүүдэлчин эрүүл орчноо гээж, олноороо суурьшин амьдрах болж байгал орчин, хөрс ус, агаараа бохирдуулсаар байгаагийн уршиг балаг эмч бидний сэтгэл санааг шаналгаж оношлогоо, шинжилгээ, эмчилгээний шинэ арга барилыг шаардсаар байна. Энэ сацуу эм гэх хорноос эрс татгалзаж, эмгүй эмчилгээ бариа заслын төрлүүд, орон зайн ховсдол, байгалын ургамал ус, цэвэр агаар, цээл орчны нөлөө улам ихэдсээр байгаа энэ эринд энэ ном үргэлжлэн шинэлэг санаа баялаг агуулгаар өргөжин тэлсээр байх ёстойг сануулсаар байна.

Яг өнөөдрөөс 16 жилийн өмнө сэтгүүлч З.Алтай, Б.Авирмэд нар намайг ховс энэ тэр гэж ард олныг худлаа мунхрууллаа гэж шуугиан дэгдээж би тэднийг хашраах зорилгоор нэр төр гутаасан гэж шүүхэд гомдол гарган тэр үедээ багагүй мөнгө болох үнэний нотлогоо 100,000 төгрөг нэхэмжлэн заргаа авч байсан 6 сарын 6-ны яг тэр өдрөө энэ номдоо төгсгөлийн үг бичиж суугаа сонин тохиолдол давхцаж байна. Хойшид ч та бүхэнтэйгээ сонин хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслэлүүдээр тогтмол учирч, тэр бүхнийгээ нэгтгэн цогц байдлаар иймэрхүү ном болгон уншигч олондоо үргэлжлүүлэн хүргэж байх нь өөрөө өөртөө эмч байх таны хүсэл сонирхолд нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ үйлсэд хичээн зүтгэхээ эмч болсны нэгэн гавьяа гэж үзэж зүтгэх болно.

Орчлонг ховс ( Парапсихологи /Сэтгэлийн хүчин/, Изотерик /Далд хүч/, Сиэнергитек /нууц хүчин/, ноосфер /оюуны мандал/, Пассионари /Ертөнцийн эрчис хүч, цог заль/) аврах болно. Харин хүн төрөлхтнийг эмгүй эмчилгээ (бариа, иллэг, ховс, төөнүүр, зүү, дом шившлэг, ардын эмнэлэг буюу байгалын эм рашаан) аварна. Үүнээс өөр үнэн өнөөдөртөө байхгүй шүү.

Ижил төстэй номнууд (67)
1