Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Элэгдэхийн аргагүй жилүүдийн мөрөөр
Зохиогч: Цэнджав.До 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Тэртээ зүүн өмнөд рүү нар гялбуулан давхиж явахдаа нутаг усны жижиг толгод, тэртээд хөхрөх алсын уулс, адуу малын бараа, айл гэрийн гадуурх хонин сүрэг, нуур тойром, зам харгуй зөрөг, хад чулуу, ургамлын гарц, цэцэг ногоог хүртэл ажиглаж явлаа. Энгүй саруул талд таана замбагалан толгойлж, бут дэрс салмайлан харих цагийн өмнөхөн агь ногоо сайхан өтгөрчээ. Хэдийгээр Дорноговь аймгийн бүс нутагт яваа боловч яг л миний төрсөн дундын говийн маань хөрс шороо, овоо толгод, борооны өнжүүл устай нуур тойром, хааяа тэртээ алс цэнхэртэх уулстай эгээ ижилхэн юмсанж. Говьд нуруулсан үргэлжилсэн их уулс гэж юу байхав дээ, харин талаас тасарч тогтсон байдаг учраас тэр л газартаа чимэгтэй агаад сүрлэг үзэгддэг.

Их Монголын эртний уугуул дүр төрхийг харуулам хараа цуцаах Галбын говь, Борзонгийн говь, Хүйсийн говь, Номингийн говь, Шаргын говь, Захуй Зарамын говь, Ихгэн Хөөвөрийн говь, Загийн говь, Сүүжийн говь, Төлгийн говь, Хонгорын говь, Өгөөмөрийн говь, Шар хацрын говь, Жарангийн говь, Төхөмийн говь, Хар хэрээний говь, Нарийний говь, Хөх говь гэх мэт ЗЗ говь эх газрын зургийг алд алдаар нь чимсэн байдаг. Монгол газрын их говийн хөргийг дурайтал бичиж дэлхийд таниулж чадсан Сибирь болоод манай их говийг судалсан оросын нэрт эрдэмтэн хайгуулч, эртний амьтан ургамлыг судлагч Иван Антонович Ефремовын асар их гавьяа, түүний тэмдэглэлийн өнгөт зураг мэт дүрслэлийг дотроо ургуулан санаж явлаа. Түүний “Олгой хорхой”, “Цагаан эвэр” гэсэн монголын сэдэв зохиол байдагсан. Их говийн минь хөрөг дүрслэлийг монголын зохиолч хийж амжаагүй шахуу байхад гайхам тод гаргаж чадсан хүн яахын аргагүй Ефремов юм. Говийн байгалийг ингэж хөрөглөжээ. “Монголын говь бол өдөртөө нүд сохлом гялбасан, шөнөдөө гүн бөгөөд од мичид ярайсан цэв цэлмэг тэнгэрийн доор нэлийн орших хуурай уур амьсгалтай, нарлаг, хайр чулуугаар дүүрсэн өндөрлөг Ази тивийн нүүр царай юм. Ширүүн агаад сэтгэл сэргээсэн салхи нь байнга сэрчигнэн исгэрч, хатуу хүтүү өвс ногоо, бут сөөг хийгээд ховорхон тохиолдох төгөл буюу баян бүрдийн намхан бүдүүн чулуу мэт хатуу моддыг шуугиулна. Говь бүрийн өнгө зүс, төрх байдал нь нэр нэрэндээ таарсан гэдэг жигтэйхэн.

Ижил төстэй номнууд (67)
1